Нууц мэдээллийн уурхай

МАН-ын “100+” хөдөлгөөнийхөн ЖДҮ-чин гишүүдийг огцруулахыг шаардлаа

Нийтэлсэн: 2018-12-17 07:22:32



Монгол Ардын Намын хэсэг гишүүд сүүлийн үед намдаа үүсээд байгаа томоохон зөрчилдөөнтэй асуудлыг дотооддоо цэгцлэхийг шаардаж байгаагаа өнөөдөр хэвлэлийн хурлаар мэдэгдлээ. Намын жирийн гишүүдийн төлөөлөл эвлэлдэн нэгдэж, Намаа цэгцлэх “100+” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, нийт гишүүдийг намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриаллаа. Уг хөдөлгөөнд МАН-ын гишүүнээр 17 дахь жилдээ ажиллаж байгаа Б.Мөнхтөр, Б.Лхагважав, 43 дахь жилдээ ажиллаж байгаа Б.Болормаа болон намын батлахаа аваад гурван жил болж байгаа Б.Болормаа нарын гишүүд нэгджээ.

МАН-ын гишүүд Намыг бусниулагч, ЖҮД-чин гишүүд албан тушаалаасаа огцорч, МАН-ын 200 мянган гишүүнээс уучлах гуйх ёстой гэж хэллээ. Мөн тэд хэлэхдээ “2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд олон түмнээс өгсөн итгэлийг хөсөрдүүлж, улс орны хөгжлийг урагшлуулах биш гацаанд оруулж, цөөн эрх мэдэлтний явцуу эрх ашгаас үүдэж намын 200 мянга гаруй гишүүд нийтээрээ цаашлаад Монголын ард түмэн хохирч болохгүй. Өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд хүргэхэд жинтэй хувь оруулж буй зарим улс төрийн албан тушаалтнуудыг огцруулахыг МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шаардаж, шаардлагыг 24 цагийн дотор хариу ирүүлэхгүй бол Монгол улсын Үндсэн хууль, МАН-ын дүрмийн хүрээнд улс төрийн дараа дараагийн тэмцэл өрнүүлнэ. Мөн намын жирийн гишүүдэд боломж олддоггүй бөгөөд үргэлж миний, танай хүмүүс гэсэн хандлагаар гишүүдийг хохироож байна” гэв.

Намаа цэгцлэх “100+” хөдөлгөөнөөс намынхаа гишүүдийг намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, удахгүй тохиох МАН-ын 100 жилийг ойг амжилт бүтээлээр дүүрэн угтахын төлөө хамтран зүтгэхийг уриалжээ. Мөн энэ үеэр МАН-ын жирийн гишүүд үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахаа больсон, ажил амьдралтай нь ярина гэж сүрдүүлэх болсныг дурдаад цаашид хууль, намын дүрмийн хүрээнд намаа цэгцлэхийн төлөө ажиллахаа мэдэгдэв.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших