22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн гэдгээ илэрхийлж, бусад гишүүдээ уриаллаа
.jpg)
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Н.Ундраа, Н.Амарзаяа, М.Билэгт нар мэдээлэл хийлээ. Тэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдсон гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа хэллээ. Улмаар энэхүү уриалгаа албажуулж 22 гишүүн гарын үсгээ зуржээ. Өөрөөр хэлбэл, гарын үсгээ зурсан 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлж байгаа нь энэ юм байна. Гэхдээ энэхүү 22 гишүүний дунд Жижиг, дунд үлйдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй нэр холбогдсон гишүүн байхгүй гэдгийг тэд хэллээ. Бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн 22 гишүүн энэхүү албан бичгээ УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хүргүүлнэ гэдгээ хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сүүлийн үед цахим орчид "УИХ-ын гишүүд ард түмэн гэж ярих эрхгүй" гэсэн сэтгэгдэл их харагдаж байна. Ард түмэнд очих ёстой байсан мөнгийг дундаас нь авсан гишүүд ард түмэн гэж ярих нь буруу. Ингэж ярих эрхгүй гэдгийг тэнд албан ёсоор хэлэх хэрэгтэй" гэлээ.
НУУЦ.мн
