Нууц мэдээллийн уурхай

Хуульч Б.Эрдэнэцогт : МАН-ыг татан буулгахаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргасан

Нийтэлсэн: 2018-12-10 14:05:28

МАН-ыг татан буулгах талаар хуульч Б.Эрдэнэцогт өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргаж байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн МАН-д итгэл үнэмшил хүлээлгэсний үр дүнд тус нам УИХ-д дийлэнх, олонх болсон. Тус сонгуулийн үеэр МАН-ын дарга асан М.Энхболд тэргүүтэй удирдлагуудын төрийн албыг наймаалцаж, үүнийхээ үр дүнд төрийн эрхийг хууль бусаар авахаар ярилцаж буй тухай барин, тавин баримтууд гарч эхэлсэн. Тодруулбал, төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж буй бичлэг болон бусад баримтууд ил болсон.

Энэ бичлэг дэх яриа нь эвлүүлэг биш. Ийм яриа яригдсан нь  үнэн гэдгийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар хүлээн зөвшөөрсөн. Өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Энэ бол Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн үйлдэл юм. Монгол улсын Үндсэн хууль эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэх, эрх тэгш байдлыг хангах зорилготой. Энэ хуулийн агуулгын хүрээнд төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрвээ Үндсэн хууль зөрчиж төрийн эрхийг авах оролдлого гэсэн хэн ч болов Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн үг. Тиймээс “60 тэрбум”-ын хэргийг хийсэн МАН Монголын төрийг удирдах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Улс төрийн намын тухай 23.2 болон бусад хуулийн үндэслэлээр МАН-ыг татан буулгах өргөдлийг Улсын дээд шүүхэд гаргаж буйгаа мэдэгдэж байна” гэлээ.

Тэрбээр мөн МАН-ыг татан буулгах эсэхийг Улсын дээд шүүх тав хоногт багтаан шийдвэрлэх ёстой гэв.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. зочин /66.181.191.93/ 2018-12-11 22:36:11

    Чи мөн их мөрөөдвөө.Чиний өгсөн саналаар л МАН татан***гдахуу.Бүү горьд хулгайчаа

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших