Нууц мэдээллийн уурхай

Нөхрийгөө гэр бүлийн хүчирхийлэгч хэмээн ШИЙТГҮҮЛЭХИЙН тулд өөрийгөө цохиод баригджээ

Нийтэлсэн: 2018-12-07 06:45:35

ДэйлиМэйл-д мэдээлснээр Австралийн иргэн, лалын шажинт Фейсил Хан гэдэг эр өвөг дээдсийнхээ нутгаас эхнэр авахаар шийдэж Асма гэдэг марокко бүсгүйтэй цахимаар танилцжээ. Цахимаар харилцсаар дотносож гэрлэх санал тавьсанд бүсгүй зөвшөөрч 2017 оны намар Австралид иржээ.  Сүйт бүсгүйгээ авчирсан даруйдаа нижгэр хурим хийж хамтын амьдралын эхний найман сар аз жаргалаар дүүрэн өнгөрсөн гэнэ. Гэтэл энэ оны хавраас эхнэрийх нь зан ааш эрс өөрчлөгджээ. Улмаар 4-р сарын сүүлийн нэгэн орой ажлаасаа ирэхэд эхнэр нь гэрээ ундуй сундуй болгоод угтжээ.  Галзууртлаа уурласан эхнэр нь цагдаа шүүх, өмгөөлөгчөөр айлгаад мэл гайхсан эрийг орхин гараад гүйсэн аж.  Хэдэн цагийн цагдаа нар гэрт нь ирж Фейсэлийг эхнэрээ зодсон хэмээн баривчилжээ. Цагдаагийн газарт очиход эхнэр нь хөх няц болсон нүүртэй хүлээж байсан гэнэ.

Ийнхүү хүмүүжилтэй эр гэр бүлийн хүчирхийлэгч гэгдэн ял тулгагдсан. Фэйсэл өөрийн  гэм буруугүй гэдгээ нотлох гэж эрх зүйн туслалцаа, өмгөөлөгчийн хөлсөнд нийтдээ 20 мянган доллар зарцуулжээ. Байдгаараа зүтгэсэний хэрэг гарч өмгөөлөгч нь байрных нь цахилгаан шатны камерийн бичлэгийг олж чадсан байна. Камерт гэрээсээ уурлаад гарч гүйсэн эхнэр нь цахилгаан шатанд ороод өөрийгөө цохиж байгаа нь бичигджээ.

Ийнхүү хорон санаат эхнэр нь нөхрөө гэр бүлийн хүчирхийлэгч болгон баривчлуулаад улмаар салах зорилгоор өөрийгөө цохиж гэмтээсэн нь нотлогджээ.  Өдгөө эхнэр нь буруутан болон яллагдаж байна.  Өвөг дээдсийнхээ нутгаас авчирсан эхнэр нь өөрт нь огт хайргүй, зөвхөн Австралийн иргэн болохын тулд л гэрлэсэн гэдгийг мэдээд Фэйсэл маш их гомдож гутарсан гэнэ. Тэрээр эхнэртээ ял оноохын зэрэгцээ Австралиас албадан гаргахыг эрх баригчдаас шаардаж байна.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших