Ж.Бат-Эрдэнэ : Ж.Мөнхбатын бланкан дээр гарын үсгээ зураад бүгдээрээ ТАРЦГААЯ ...
.jpg)
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг чуулганы танхимд орж ирэхийг нь хүлээж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Хэлэлцэх асуудлыг дарааллын дагуу Засгийн газрын гишүүнээ хэлэлцээд явъя гэсэн горимын саналтай байна. Шаардлагатай бол миний гаргаж байгаа горимын саналаар санал хураая. Чуулгандаа би 10 цагаас өмнө орж ирсэн. Чуулганы хуралдаан 40 гишүүний ирцтэйгээр хэвийн үргэлжилж байна. Асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцье.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Ард түмэн хурдхан ажлаа хий л гэж хэлж байгаа шүү дээ. Сайдыг нь томилмоор байна. Хахир өвөл ирлээ. Зогсож байгаа дөрвөн гишүүний шаардлагыг бид бодох ёстой. Гэхдээ энд ирц бүрдүүлээд сууж байгаа гишүүдээ мөн бодох хэрэгтэй. Ч.Улаан гишүүн Сангийн сайд хийж байсан учраас ХХААХҮ-ийн сайдын ажлыг аваад явчхаж чадна гэж бодож байна. Сангийн сайд өрөөндөө суудаг бол ХХААХҮ-ийн сайд хөдөө явж ажилладаг салбар шүү.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудал орж ирлээ. Засгийн бүтэц бүрэлдэхүүнээ маш яаралтай томилох шаардлагатай. Асуудалд хуулийн дагуу хандах хэрэгтэй. Үнэхээр УИХ-ын дарга хууль зөрчсөн юм бол үндэслэлээ гарга л даа. УИХ тавтиргүй гишүүдийн тоглоом биш шүү. Хэдүүлээ таръя. Ж.Мөнхбат бланкаа гаргаад ир. Бүгдээрээ тарцгаая. Ард түмнээрээ дүнгээ тавиулж хэдүүлээ хоншоороо үзэцгээе.
НУУЦ.мн

batzaandaan chi haanaas yu avch bailaa hen neg ni neg odor heleh l baih shuu