Нууц мэдээллийн уурхай

O.Магнай : Ж.Батзандан МАН-ын ЗГ-ыг хамгаалж кноп дарсан нь намайг маш их эмзэглүүлсэн

Нийтэлсэн: 2018-12-05 13:39:38

Ардчилсан намын  нарийн бичгийн дарга О.Магнайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та сүүлийн үед нам гүм байна уу даа. Танай намын УИХ дахь бүлгийн дотоод уур амьсгал нэлээд хурцадмал байдалд хүрээд буй. Үүнээс ярилцлагаа эхлүүлье?

-Парламентын засаглалтай улсад сөрөг хүчний голлох үүргийг УИХ-ын бүлгийн гишүүд нь гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний гол анхаарлын төв УИХ-ын гишүүдэд нь байдаг. Энэ утгаараа би тэргүүн эгнээнд манлайлж хэвлэлээр төдийлөн гарахгүй байгаа нь үнэн. Бүлгийн уур амьсгалын тухайд, манай намын гурван гишүүн Засгийг авч үлдэх кноп дарсан нь маш харамсалтай. Уг нь Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар сарын өмнөхөн Засгийн газрыг огцруулах нь зөв гээд хэлж байхыг нь би хоёр чихээрээ сонссон. Хоёрхон сарын өмнө Туркийн иргэнийг хулгайлах асуудал гарахад манай Л.Болд гишүүн Засгийн газрыг шүүмжилж, огцрох ёстой гэж хэлж байсан атлаа сарын дараа байр сууриасаа буцаж У.Хүрэлсүхийг хамгаалах ёстой болоод өөрчлөгдчихлөө. Асуудалд ингэж хандаж болохгүй л дээ.

-Бүлгийнхээ эсрэг шийдвэр гаргасан гэж УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарт сахилгын шийтгэл оногдуулж, харин Ж.Батзандан  гишүүнийг намаас хөөх тушаал гаргасан нь ялангуяа ардчилсан гэх тодотголтой намын хувьд хэр зохистой юм бэ?

-Манай сэтгүүлчид буруу ойлгоод байна. Ер нь бол намаас хэнийг ч хөөгөөгүй. АН-ын дүрэмд хүнийг хөөх заалт байхгүй. Л.Болд, Д.Мурат гишүүнийг  дөрвөн жил нэр дэвших эрхээс нь түдгэлзүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзанданыг дөрвөн жил намын гишүүнээс түр түдгэлзүүлсэн. Ийм л шийдвэр гарсан. Үүнийг намын гишүүнээс нь хөөсөн мэтээр ойлгож болохгүй.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан та хоёр нэгэн цагт жагсаал цуглаан хамтдаа зохион байгуулж, “Дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг" нөхөд байсан. Найзыг нь намаас хөөсөн явдалд мэдээж та эмзэглэж байгаа байлгүй?

-Ж.Батзандан миний найз хэвээрээ. Гэвч МАН-ын Засгийн газрыг хамгаалж кноп дарсан нь намайг маш их эмзэглүүлсэн, нуугаад яах вэ. Ж.Батзанданаас би ийм үйлдэл хүлээгээгүй. Улс төр гэдэг зарчимтай байх ёстой. Гэвч өөрийнхөө үйлдэл бүрийг МАНАН-гийн эсрэг гээд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалаад байж болохгүй. Аливаа зүйлд зарчим гэж бий. У.Хүрэлсүхийн Засгийн газарт зайлшгүй хариуцлага тооцох ёстой байсан.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 3
  1. одгэрэл /49.0.219.75/ 2018-12-07 00:33:38

    шудрага үнэний төлөө явсан н буруу юу уул н өөрийг чинь дэмждэг юм сан

  2. ardchilsan nam /202.9.42.123/ 2018-12-09 03:08:26

    ardchil*** hostrogdsoon

  3. Zochin /66.181.186.243/ 2018-12-09 03:10:12

    za*** muu bnid mine

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших