Үнэт эдлэлийн дэлгүүрээс алтан ГИНЖ зүүгээд зугтах гэсэн хулгайч ... /бичлэг/
Нийтэлсэн: 2018-12-04 14:04:32
Өнгөрсөн сарын 30-нд Тайландын Чонбури хотын нэгэн үнэт эдлэлийн дэлгүүрт 27 настай залуу орж иржээ. Тэрээр алтан зүүлт сонирхож байгаагаа хэлж нэгийг зүүж үзэхийг хүсжээ. Худалдагч нь хашир туршлагатай тул зүүлт өгөхөөсөө өмнө хаалга түгжих товчлуураа даржээ. Үүнийг мэдээгүй хулгайч зүүлтийг зүүнгүүтээ гарч зугтаах гэсэн ч цоожтой хаалга мөргөжээ. Дуудлагаар ирсэн цагдаа нар бүтэлгүй хулгайчийг баривчилжээ.
НУУЦ.мн