Нууц мэдээллийн уурхай

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар өргөдлөө өгчээ

Нийтэлсэн: 2018-12-03 06:33:31

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮХС-гийн асуудалд холбогдсон тул ёсзүйн хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргалаа. Тиймээс түүний хүсэлтийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Мөн Засгийн газрын гишүүд танхимын зарчмаар ажиллана гэж заасан байдаг. Түүнчлэн Засгийн гишүүд байр сууриа илэрхийлэх, санал өгөхдөө Ерөнхий сайдын байр суурийг дэмжинэ гэж заасан байдаг. Гэтэл БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нь нэр бүхий 27 гишүүний Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зурсан. Тиймээс Засгийн газрын тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Танай намын генсек ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдсон. Нам дотроо хэзээ хариуцлага тооцох вэ?

-ТББ-ууд өөрийн гэсэн дүрэмтэй. Тэгэхээр хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ.

-БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатын асуудлыг яах вэ?

-Зарим мэдээллийн хэрэгслээр гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гарсан. Тиймээс зарим сайдууд гүтгэлгийн шинж чанартай мэдээлэлд хариу тайлбар өгсөн.

-Дараагийн сайдуудад ямар шаардлага тавих вэ?

-Дараагийн сайдуудыг сайтар нарийвчлан сонгоно. Ойрын хугацаанд томилох шаардлагатай байгаа.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. зүчи /103.242.47.98/ 2018-12-03 21:39:22

    урвагч хулгайж хоёр нүүртэнг***аад өгөө Ерөнхий сайдаа амжилт хүсье танд

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших