Нууц мэдээллийн уурхай

Ж.Батзанданг АН-ын гишүүнээс нь хасаж, Л.Болд, Д.Мурат нарын сонгуульд өрсөлдөх эрхийг нь хасав

Нийтэлсэн: 2018-12-03 05:48:10

АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Өнөөдөр өглөө хуралдсан Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг намын үндсэн дүрэм зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Ардчилсан намын бүлэг хуралдаж Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг хэлэлцсэн байна.  Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн дүрмийн хорооны гаргасан шийдвэрийн дагуу нэр бүхий дээрх гишүүдэд улс төрийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргажээ.

Тэрбээр УИХ-ын Ж.Батзанданг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаанд хассан бол Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жил хүртэлх хугацаанд АН-аас төрийн сонгуульд нэр дэвших болон албан тушаалд томилох, хаших эрхийг нь хассан байна.  Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс Ардчилсан намын бүлэгт Засгийн газрыг огцруулахыг дэмжих ёстой гэсэн чиглэл өгсөн. Энэ дагуу бүлгийн гишүүд намын дүрмийнхээ дагуу бүлгийн шийдвэрээ дагах байсан. Гэтэл дээрх гурван гишүүн өөр шийдвэр гаргасан. Шийтгэл хүртсэн гишүүд өөрсдөө өргөдлөө гаргаад асуудлаа шийдүүлэх эрх нээлттэй" гэлээ.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших