Нууц мэдээллийн уурхай

Р.Эрдэнэбүрэнгийн эхнэр хөөцөлдсөөр 1,1 ТЭРБУМЫН байраа Эдийн засгийн ил тод байдлын хуульд хамруулжээ

Нийтэлсэн: 2018-12-03 00:53:13

Ингэж хамруулж чадсаны ачаар нөхөр Р.Эрдэнэбүрэнд нь оноогоод байсан үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгагдах хууль эрхзүйн үндэслэлийг нь “бүрдүүлж” чаджээ. Прокурор шүүгдэгчийг  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг ашигласан хэмээн эсэргүүцсээр байсан хэдий ЗТЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Р.Эрдэнбүрэн, түүний найз “Нүүдэлчдийн соёл” эртний үнэт эдлэлийн дэлгүүрийн эзэн Ж.Гантөгс нарыг цагаатгасан тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Үүнд экс ТНБД эхнэртээ баярлавал зохилтой аж. Чухамдаа эхнэр нь л сайн хөөцөлдсөний ачаар, 1,1 тэрбум төгрөгийн үнэтэй “Ривер гарден” хотхоны 302 дугаар байрны  344.8 м.кв талбайтай орон сууц, хоёр ширхэг автомашины зогсоолоо өдгөө эзэмшиж амьдарч байна. Гэхдээ байр, зогсоол худалдан авах гэрээ нь экс ТНБД-ын бус харин найз Ж.Гантөгсийн нэр дээр хийгдсэн. Р.Эрдэнэбүрэнгийн эхнэр нь нөхрийнхөө хууль бус хөрөнгөөр худалдаж авсан гэх байрыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуульд хамруулахаар хөөцөлдөж байсныг тухайн үеийн Улсын бүртгэл, статистикийн  ерөнхий газрын удирдлагууд баталжээ. Дэд даргаар ажиллаж байсан Р.Д нь “...Эрдэнэбүрэнгийн эхнэр нь нэг хавтастай бичиг баримт барьчихсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн ажлын хэсгийн хүмүүс хаана сууж байгаа талаар надаас асуусан. Тэгээд юм асуугаад үлдсэн ...” гэжээ. Ийнхүү 1,1 тэрбумын үнэтэй байр зогсоол нь дээрхи хуульд хамрагдсан тул УБСЕГ нь  уг хөрөнгөний хувийн хэрэгт үзлэг хийхээр АТГ-ын гаргасан хүсэлтэнд татгалзсан хариу өгсөн байна. Ингээд л  экс ТБНД-ын байр найзых нь нэр дээр бүртгэгдэн улсын гэрчилгээ авч хууль ёсны өмч болжээ. Энэ хэрэгт эхнэрээс нь гадна найз Ж.Гантөгс нь их "тус хүргэсэн". Гэхдээ эхлээд “Энэ байр бол минийх биш Р.Эрдэнбүрэнгийх, захиалах байрны хаягийг өөрөө надад хэлсэн. Р.Эрдэнэбүрэн бид хоёрын хооронд өр авлага байхгүй, эхнэр Батчимэгтэй нь хамтран бизнес хийж байгаагүй” хэмээн мэдүүлж "баллах" шахжээ. Экс ТНБД нь 1,1 тэрбумын байр авсан орлогоо “...өөрийн эхнэрийн хувиараа эрхэлдэг үнэт эдлэлийн худалдааны орлогоос 412,4 сая,  төрсөн дүүгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогоос 106,0 сая, найз Ж.Гантөгсөөс зээлж авсан 380.0 сая, хуулийн этгээдээс авсан авлага буюу “Лозво ЖЛС” ХХК анх байгуулагдах үед түүхий эд худалдан авахад нь зарцуулж зээлсэн 160,0 сая, найз М.Нарангэрэлээс авсан авлага ба зээлийн 85,0 сая төгрөгийг тус тус зарцуулсан...” хэмээн мэдүүлсэн байжээ. Гэсэн ч найз нь “алдаагаа” засаж 380 сая төгрөг зээлүүлсэн хэмээн шүүхэд мэдүүлсэн. Харин үнэт эдлэл борлуулж нөхөрдөө 412 сая төгрөг өгсөн эхнэрийх нь дансны гүйлгээг шалгахад 8,5 сая төгрөгөөс өөр орлого ороогүй байжээ. Дүүгийх нь “Лозво ЖЛС” компани нь монет худалдаж авч ээмэг, бөгж хийдэг байсан агаад 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, санхүүгийн бичиг баримт  ч байсангүй. М.Нарангэрэлийн тухайд тэрээр Америкийн иргэн агаад 2013  оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Монголд ирэхдээ экс ТНБД-ын эхнэрт бэлнээр мөнгө өгөөд буцжээ.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших