Жэки Чан маш олон удаа БИЕЭ ҮНЭЛЭГЧ авч байснаа дурсамждаа хүлээн зөвшөөрчээ
Нийтэлсэн: 2018-12-02 05:18:25
Дэлхийн болон тулаант киноны од Жэки Чаны дурдатгал хэвлэгдэн гарчээ. Алдарт од хүн болгон нээгээд байдаггүй хувийн олон нууцаа дурсамждаа дэлгэсэн байна. Өдгөө 360 долларын хөрөнгөтэй тэрээр эхнэртэйгээ танилцаад анх удаагаа гэртээ урихдаа бүхий л үнэт эдлэлээ нууж байсан гэнэ. Учир нь эхнээсээ л эхнэрээ зөвхөн эд хөрөнгөнд нь болж өөртэй нь гэрлэсэн хэмээн хардаж сэжиглэж явжээ.
Эцэг нь Жэкийг дотуур байртай сургуульд өгсөн. Дотуур байрныхан хэзээний сурлагадаа тааруу тул алдарт жүжигчин маань одоо болтол ханзаар муухан уншдаг, бичихдээ бүр муугийн дээр тоонд тааруухан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Жэки жүжигчний карьераа 1973 оноос орлон тоглогч-каскадёроор эхэлжээ. Анхны шагналын мөнгөө биеэ үнэлэгчид болон мөрийтэй тоглоомд үрээд дуусгасан аж. Таван жилийн дараанаас өөрийн киногоо хийж эхлэн улмаар алдаршсан. Нрэрд гарсаны дараа кинокампанитай 650 мянган долларын гэрээ байгуулж мөнгөөрөө кино багийхандаа бүгдэд нь үнэт цаг авч өгчээ.
Жэки багаасаа л хүмүүсийн анхаарлын төвд байхыг хүсдэг нь одоо ч хэвээрээ гэнэ. Үүний төлөө мөнгө харамгүй зардаг.
-Мөнгөтэй болсон цагаасаа хойш биедээ байнга их хэмжээний бэлэн мөнгө авч явдаг байлаа. Мөнгө надад эрх мэдэл, өөртөө итгэх итгэлийг өгсөн. Намайг тойроод хүмүүс эргэлдэж миний араас гүйж байх нь гоё санагддаг байсан. Хоолонд орохдоо ч тэднийг дагуулан явж дайлдаг байлаа. Зарим жилд найз нөхдөө дайлж уулгахад бараг сая доллар зарцуулсан гэх тооцоо гарч байсан-
1981 онд жүжигчин Жоань Ли охиныг төрүүлсэн. Гэтэл жирэмсэн байхад нь нэг ч удаа очиж уулзаж эргэж тойрч байсангүй. Учир нь жүжигчин бүсгүйг мөнгөнд нь шунан зориуд санаатайгаар жирэмслэсэн гэж дотроо боддог байжээ. Мөн Жоанийг олон удаа араар нь тавьж биеэ үнэлэгчидтэй жаргаж явжээ.
Эхнэртэйгээ хэрэлдэх үед уураа хүүхдүүд болон тавилгадаа гаргадаг зантай. Нэгэн удаагийн хэрүүлийн үеэр хүүгээ хана луу шидэж байсан гэнэ. Хэрүүл болох үед заавал ямар нэгэн тавилгаа хэмх цохиж аяга тавгаа хагалдаг байжээ.
НУУЦ.мн