Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдлээ

Нийтэлсэн: 2018-11-30 12:36:04



УИХ-ын 53 гишүүн үг хэлж дууссаны дараа 20:06 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидэнд хийж хэрэгжүүлсэн зөндөө ажлууд байгаа. Эхэлж байгаа ажлууд ч бий. МАН, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Бүх зүйлииг засаж залруулж чадахгүй байна. Надад цаг хугацаа хэрэгтэй байна.

Нэгдүгээрт би шударга ёс, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлд, хоёрдугаарт улсын унаж байгаа эдийн засгийн сэргээхийн төлөө ажиллана.

Би үлдсэн ч, үлдээгүй ч УИХ дотор сууж байгаа зарим хүмүүстэй ёс зүйн, хуулийн ч хариуцлага тооцно. Надад хариуцлага тооцох цаг бол байгаа. Хаянхярвааг огцруулсны дараа 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. 27 гишүүн дотор найз нөхдөө бодоод гарын үсэг зурсан хүмүүс байгаа байх. М.Энхболд дарга ажлаа өг. Би намын даргын хувиар хэлж байна. Олон жил дарга хийлээ.Төрийн тэргүүнд хүртэл нэр дэвшлээ. Нөхдийгөө шар махтай нь хатаахаа боль. Одоо УИХ-ын гишүүний ажлаа хий".

Түүнийг үг хэлсний дараа санал хураалт явуулж УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ.

Ингээд Байнгын хорооны санал дүгнэлтээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад 40 гишүүн дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, санал хураалтад 73 гишүүн оролцож 40 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүй. Ингэснээр хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувийн саналаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдлээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших