Нууц мэдээллийн уурхай

С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд ёсзүйн зөрчил гаргасан бол хариуцлага тооцно

Нийтэлсэн: 2018-11-29 08:42:36

ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдоод байгаа гишүүдийн асуудлыг УИХ-ын Ёсзүйн дэд хороогоор хэлэлцэхээр болоод буй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Ёсзүйн дэд хороо хуралдах гэж байна. Ирц хүрэх болов уу?

-Ирц хүрэх байх гэж найдаж байна.

-Ёсзүйн хорооны хурлаар ЖДҮХС-тай холбогдсон сайд гишүүдийн асуудлыг хэлэлцэж ямар шийдвэрт хүрэх вэ?

-ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаар Ёсзүйн дэд хороонд  иргэд, ААН, ТББ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийн асуудлаар тодорхой шаардлага ирүүлсэн. Ёсзүйн дэд хорооны дүрмийн дагуу хууль хяналтын шалгаж байгаа хэргийг Ёсзүйн дэд хороо давхар шалгахгүй гэж заасан байдаг. Үүний дагуу Улсын Ерөнхий прокурорт хандаж холбогдох бичгийг авсан. Энэ бичгээ хэлэлцэх шаардлага байна. Мөн ТББ-аас ЖДҮ-ийн зээлийн асуудалтай холбогдсон нэр бүхий гишүүд, сайд нарыг чуулган, байнгын хороодод оруулахгүй байх ёстой, санал хураалтад оролцуулахгүй гэж үзэж байгаа. Тиймээс үүнийг Ёсзүйн дэд хороогоор хэлэлцэж нэг талд нь шийдээд, чуулганаа хуралдуулъя гэж байна.

-Ёсзүйн алдаа гаргасан байна гэж үзвэл ямар хариуцлага тооцох вэ?

-УИХ-ын гишүүний Ёсзүйн дүрмэнд хариуцлагын санкцууд байдаг. Үүнд заасан арга хэмжээний дагуу хариуцлага тооцно. Гэхдээ өнөөдрийн хуралдаанаар ямар нэгэн дүгнэлт гаргахгүй, ёсзүйн арга хэмжээ авахгүй. Энэ хурлаар ашиг сонирхлын зөрчил байна уу, ямар байдлаар шийдэх вэ гэдэгт л хариулт өгнө.

- Ёсзүйн дэд хороогоор дээрх асуудлуудыг авч хэлэлцээд ямар нэгэн дүгнэлт гаргахгүй юм байна. Тэгэхээр хуралдах шаардлага байгаа юм уу?

-Дүгнэлт гарахгүй. Гэхдээ миний бодлоор Ёс зүйн дэд хорооноос Ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчсөн тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй. Хэрхэн яаж шийдвэрлэхээ одоо ярилцана. Зөрчил үүссэн гэж үзвэл тухайн гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх эрхтэй. УИХ-ын дэгийн тухай хуульд мөн энэ талаар заасан байгаа.

-Хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогоогүй байхад чуулганы хуралдаанд оролцуулахгүй гэж буй нь ямар учиртай вэ?

-Оролцуулахгүй гэж байгаа юм биш. УИХ-ын гишүүний бүрэн эрх. Ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд хуулийн дагуу мэдэгдэх үүрэгтэй. Үүнийхээ дараа оролцохгүй байгаа нь өөрийнх нь бүрэн эрх.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гишүүн танд бичиг өгөх гэсэн боловч өгөхгүй байна гэсэн. Яагаад авахгүй байгаа юм бэ?

-Авчихсан. Наймдугаар сард бичиг ирүүлсэн. Аравдугаар сард чуулган эхэлсэн. Ёсзүйн дэд хорооны дүрмэнд өргөдөл гомдол ирсэн бол ирсэн өргөдөл гомдлыг Ёсзүйн дэд хорооны гишүүнд хувиарлана гэж. Энэ дагуу УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт өгсөн байгаа.

-Чуулган маргааш хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж чадах уу?

- Хуулийн хугацаандаа чуулганы хуралдаан хуралдах ёстой.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших