Нийслэлийн БАГА ангийн сурагчдыг XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал амраана
Нийтэлсэн: 2018-11-29 08:22:43
.jpg)
2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/747 дугаар тушаал гарлаа.
Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд:
Нийслэлийн сурагчид
2 дугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног
VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 16-наас IV сарын 07-ныг дуустал 3 долоо хоног
НУУЦ.мн
