Нууц мэдээллийн уурхай

Э.Бат-Үүл : Асуух зүйл их тул Ерөнхий сайд өөрөө ирж асуудлаа тавь ..

Нийтэлсэн: 2018-11-27 02:45:22



Өнөөдөр үдээс хойш 14.00 цагаас НИТХ хуралдаж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах саналаа НИТХ-д гаргаснаас хойш 14 хоног өнгөрч байна. Өнөөдөр уг асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа дуусч байгаа юм. Өнгөрөгч баасан гаригт НИТХ уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьсан шаардлагын улмаас хуралдаанаа завсарлуулаад байгаа юм. Ардчилсан намын бүлэг баасан гаригийн хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг биечлэн ирж огцруулах асуудлаа танилцуулах ёстой гэж үзсэн ч Ерөнхий сайдаас ямар нэг хариу өгөөгүй тул НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдааныг завсарлуулсан билээ.

Баасан гаригт болсон хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:

-Ерөнхий сайд нь Нийслэлийн Засаг даргаа огцруулах тухай ийм санал манай НИТХ-ын түүхэнд анх удаа орж ирлээ. Улс төрийн ийм нөхцөл байдал түүхэнд урьд өмнө болж байсангүй. Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга хоёр өөр намуудын төлөөлөл байсан үед ч ийм явдал гарч байсангүй. Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга хоёрын дунд ажлын зөрчил гарч байхад ч ийм явдал болж байгаагүй. Анх удаа ийм зүйл гарлаа. Ийм учраас анхнаасаа зөв явахгүй бол буруу жишиг тогтоно. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага Үндсэн хуулийн институцийн эрх хэмжээг дордуулсан хэрэг болно. Ингэж болохгүй. Ийм учраас НИТХ-ын дарга С.Амарсайхан ийм явдлыг хэрхэвч гаргаж болохгүй. ЗГХЭГ-ын дэд дарга НИТХ дээр ирж асуудал танилцуулаад байхдаа яадаг юм бэ. Юу гэсэн үг вэ, юу ярьж байна вэ. Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдыг эзгүйд нь орлодог хүн Шадар сайд байдаг юм. Тэгж Шадар сайдын албан тушаалыг бий болгосон юм. Өөрөө байгаа үедээ Ерөнхий сайд эрх мэдлээ хэнд ч шилжүүлдэггүй. Тэр тусмаа нийслэлийн иргэдээс сонгогдсон НИТХ-д асуудлыг ийм дорд үзсэн байдлаар оруулж ирж болохгүй.

Хүн амын чинь 50 хувь, эдийн засгийн чинь 60-70 хувийг бүрдүүлдэг нийслэлийн асуудал ярьж байна. Тийм учраас Ерөнхий сайд өөрийн биеэр ирэх ёстой. Сая хэвлэлийн бага хурал хийгээд байна. Хэвлэлийн бага хурал хийж болж байгаа бол НИТХ-д үндэслэлээ танилцуулах ёстой. Энэ үндэслэлээс нь бидний асуух зүйл маш их байна. Ийм учраас Ерөнхий сайдыг биечлэн ирж асуудлаа танилцуулах ёстой гэсэн юм.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших