Нууц мэдээллийн уурхай

Английн “Ялалтын Загалмай”-г ялагдсан дайсны их бууны төмрөөр хийдэг

Нийтэлсэн: 2018-11-25 05:50:56

Их Британы цэргийн дээд одон нь “Ялалтын Загалмай” юм. Энэ нь Оросын “Герой России”, нацист Германы “Рыцарийн Загалмай”-тай энэ зэрэгцэнэ. Уг одонг 1857 оны 1-р сарын 29 –нд Эрхэм дээд Виктория Хатан хааны зарлигаар баталсан. Анхны одонг мөн оны 6-р сарын 26-нд Гайд Паркад Крымийн дайнд гавьяа байгуулсан морин цэргийн 62 офицер, байлдагчид Хатан хаан өөрийн биеэр гардуулжээ. Гайхалтай нь хүрэл эсвэл төмрөөр хийсэн одон нь хийц загвар, өнгө үзэмж, үнэ цэний хувьд тун даруухан бараг ичмээр байсан нь одоо ч хэвээрээ гэнэ. Бусад орны цэргийн алтран гялалзсан, үнэт чулуу эрдэнээр чимэглэсэн олонгуудын дэргэд “хөөтэй төлөг” шиг харагддаг. Эхний одонг авсан язгууртан гаралт офицерууд шууд голж хэл ам гаргажээ. Тэдний дургүйцэл Цэргийн яаманд уламжлагдсан ч эрхэмсэг Хатан хаан өөрийн биеэр одонгийн материалыг сонгосон хэмээн амыг нь таглажээ. Үнэхээр Виктория Хатан цэргийн дээд одонг хийх металлыг сонгохоос эхлэн бүхий л ажилд нь биечлэн оролцжээ. Хатан хаантан  цэрэг эрийн шагнал нь үнэт чулуу, эрдэнэд дарагдсан гоёмсог шинжтэй байж болохгүй гэж үзжээ. Харин ч цэргийн шагналыг ялагдсан дайсны хүчирхэг зэвсгийг хайлуулан хийх ёстой ёстой гэсэн аж.  Ингээд эр зориг баатарлагийн илэрхийлэл болсон төмөр эсвэл хүрлээр хийж элдэв чимэглэлийг оруулалгүйгээр загварыг нь баталжээ. Эхний “Ялалтын Загалмай” одонг Крымийн дайнд ялагдсан Оросын армиас олзолсон хүрэл их бууг хайлуулан хийжээ. Энэ үеэс эхлэн дайн бүрд тухайн ялагдсан дайсны хамгийн хүчтэй  зэвсгийг хайлуулан одонг цутгадаг болсон. Дэлхийн 1-р дайны баатрууд Германы их буугаас хайлуулан хийсэн одонг зүүж өгчээ. 2-р дайны үед нийтдээ 181 офицер байлдагч “Ялалтын Загалмай” одонгоор шагнуулсан. Энэ дайны баатрууд Герман, Италийн их бууг хайлуулан хийсэн одонгоор шагнуулсан агаад Германых нь илүүд үнэлэгддэг байжээ. Дайны төгсгөлд одонгийн нэр хүндийг өргөх зорилгоор “Барс”, “Ирвэс” танкны хуягнаас хайлуулан авсан гангаар хийсэн нь өдгөө хамгийн үнэ цэнэтэй “Ялалтын Загалмай”-д тооцогддог. Дэлхийн 2-р дайны дараа энэ одонг үндсэндээ Зөвлөлтийн зэвсгээр хийдэг болсон. Фолклендын арлын тулгаралт, Африкийн олон мөргөлдөөн, Ирак,Афганистаны  дайнд шалгарсан цэргүүдийг тухай бүрд олзолж авсан Зөвлөлт-Оросын зэвсгийг хайлуулан хийсэн одонгоор шагнаж байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших