Нууц мэдээллийн уурхай

“Юань Миао Жений өрөөнд ороход цагдаагийн хоёр экс хурандаа сууж байсан” гэжээ

Нийтэлсэн: 2018-11-23 03:01:29

Саяхан Ерөнхийлөгч Х.Баттулга Ян, Ван гэх хятад иргэд Монголын хуулийн байгууллагуудын эрх мэдэлтнүүдийг худалдаж аваад хоорондын тэмцэлдээ ашиглаж байгааг цэнхэр дэлгэцээр ярьсан. Тэгвэл энэ  мэт явдал хавтгайрчээ. Дурын хятад захирал асуудалд орохдоо цагдаагийн өндөр албан тушаалтнуудыг “бэлэн гаргаж “ ирдэг болсон. Амгалан овгийн Д.М буюу Мэндээ нь “Монгол Шар Газар” компаний  захирал Юань Миао Женийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шарын гол хэсэг” гэх нэртэй газарт байгаа 6676А дугаартай тусгай зөвшөөрөлтэй “Ричмогол” компаний гүйцэтгэх захирлаар ажилладаг, хөрөнгө оруулбал алтны уурхайг ажиллуулж богино хугацаанд ашгаа хуваана хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  294 сая төгрөгийг нь хөрөнгө оруулалт нэрээр авсан гэмт хэрэгт холбогдсон. Хохирогч нь Алтантуяа гэх монгол нэртэй, Зайсанд амьдардаг чинээлэг эмэгтэй гэнэ. Компаний гүйцэтгэх захирлаар нь Жавзан гэх монгол эмэгтэй ажилладаг агаад түүнийг Франц явсан хойгуур нь энэ явдал болжээ. Мэндээгийн мэдүүлсэнээр Алтантуяа нь алт ухахад хөрөнгө оруулах ихээхэн сонирхолтой байжээ. Үүнийг нь ашиглан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хуулбар авчирч үзүүлээд “Дархан-Уул аймгийн Хонгор  суманд алтны орд байгаа, эхний жилдээ 100 тн олборлоно, би компаний гүйцэтгэх захирал” хэмээн итгүүлжээ. Ингээд хятад монгол хоёр ашгаа 60/40 харьцаатайгаар хуваахаар болж Алтантуяа нь 150 мянган доллар гаргажээ. Алтны уурхайд “хөрөнгө оруулахдаа” шаардлагатай бичиг баримтуудыг нь нягталгүй өгсөн нь алдаа болсон  гэнэ. Эхний удаад 89 мянган юанийг тухайн өдрийн ханшаар төгрөгт шилжүүлэн өгчээ. Дараа нь 400 мянган юан шилжүүлжээ. Хятад явсан хойгуур нь Мэндээ ахин мөнгө нэхсэнд охин нь 15 сая төгрөг өгсөн гэнэ. Алтантуяагийн дүү Юань Ван Бао нь самрын бизнес хийдэг агаад эгчийнхээ хэлсэний дагуу самар худалдаж авах гэсэн мөнгөнөөсөө 200 мянган юаныг бэлнээр авч 4-р цахилгаан станцын дэргэд Мэндээтэй уулзан өгчээ. Дараа нь уурхайн ажил зогсох гээд байна хэмээн ахин мөнгө нэхэхэд нь Алтантуяа нь хүү Янь Чин Жунынхаа “Алтай хаус” хотхоны байрыг ББСБ-д барьцаалан  50 сая төгрөг авч өгсөн гэнэ. Энэ үед нь монгол гүйцэтгэх захирал нь Францаас ирж хятад ерөнхий захирлаа гэнэдээд сэргэлэн монгол эрд  баримтгүйгээр их хэмжээний мөнгө өгсөнийг мэджээ. Ингээд Мэндээг дуудаж уулзсан агаад мөнгө авсан актанд гарын үсэг зуруулах гэснээс болж тэд  хэрэлджээ. Дараагийн удаад “ТБДД андууд”-ын дэргэдэх “Жинди” зочид буудалд уулзахад нь цагдаагийн хоёр экс  хурандаа байлцсан хэмээн Мэндээ мэдүүлжээ. Энэ уулзалтаар түүнийг нэлээд буулгаж авсан байна. Гэсэн ч “хамтын ажиллагаа” цаашдаа бүтээгүй агаад Мэндээ нь долоо хоногийн дараа хөрөнгө оруулалтын мөнгийг бүрэн буцааж өгнө гээд бултсан тул цагдаад ханджээ. Хятад захирал Алтантуяа нь мөнгө өгч байхдаа уурхай дээр нь нэг ч удаа очиж үзээгүй, мөнгөний зарцуулалтыг ч шалгаагүй явжээ. Сүүлд нь уурхай дээр очиход юу ч хийгдээгүй байсан гэнэ. Харин Мэндээ нь “30 жилийн тусгай зөвшөөрөлтай, эхний жилдээ 100 тонныг олборлоно, өвөл ч олборлолт хийнэ, хоёр метрийн гүнээс л алт гарна” гэх мэтээр ярьж итгүүлж байсан аж.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 3
  1. 1 /203.91.112.66/ 2018-11-23 23:59:53

    ойлгосонгүй ээ энэ сэтгүүлч бичихдээ өөрөө ойлгосон болов уу

  2. Барласаааа /103.26.195.233/ 2018-11-24 18:45:18

    Ёооё жоохон учир жанцантай бич л дээ.Би эсвэл мэдрэлээ шалгуулах болцымуу.Юу ч ойлгосонгүй ээ

  3. дээрхи нөхдөд /103.26.194.47/ 2018-11-25 21:14:30

    гуцоо хэн бичүүлээд хэн бичээд бгааг мэджийн шоо хорлоо захиалаа биз

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших