Нууц мэдээллийн уурхай

М.Энхболд: Хуралдаанд оролцохгүй байгаа гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна уу

Нийтэлсэн: 2018-11-22 05:39:51

УИХ-ын нэр бүхий 40 орчим гишүүн Их хурлын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг шаардаж, албан бичиг гардууллаа. Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын дөрвөн гишүүн энэ талаар мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн. Эдгээр гишүүдийг гарын үсэг бүхий шаардлагаа гардуулсны дараа УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүдийн нэрсийг дуудаж, чуулганы хуралдаанд оролцохыг шаардав. Мөн тэрбээр "Чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байгаа юм уу. Хууль тогтоох дээд байгууллагыг тараах оролдлогыг ингэж хийж байгаа юм уу. Ингэж таарахгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Тийм учраас одоо чуулганы хуралдаанаа эхэлнэ. Хурал дээрээ ярих зүйлээ ярина" гэв.

Ийнхүү товлогдсон цагаасаа хойш гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар эхлэлгүй хоёр цаг болсон чуулганы хуралдааныг 39 гишүүний ирцтэйгээр УИХ-ын дарга эхлүүллээ. Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарын таван гишүүн өглөө ирцэд бүртгэгдсэн ч чуулганы танхимаас гарч явсан. Хуралдаан эхлүүлэхэд гишүүдийн ирц хүрэхгүй байсан учир зарим гишүүний өглөөний ирцээр ийнхүү нэгдсэн чуулганыг эхлүүлсэн юм.

УИХ-ын чуулганаар яг одоо Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна.

 
NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших