ГЕГ-ын экс ерөнхий нярав хураагдсан гар утаснуудыг ЛОМБАРДАНД тавьдаг байжээ
Нийтэлсэн: 2018-11-22 01:37:29
.jpg)
Ердөө тавхан сар Гаалийн Ерөнхий Газрын ерөнхий няраваар ажиллахдаа 23 сая төгрөгийн улсын орлогийн бараа, аж ахуйн болон бэлэг дурсгалын бараа, дүрэмт хувцас завшсан хэргийг Тавнан овгийн Б.А үйлджээ. Завшсан эд хөрөнгөнд чонын соёо, ялтсан мөнгө, тахилын зэс аяга, дүрэмт хувцасны ялтсан тэмдэг, петлиз, олон улсын гаалийн тэмдэг зэрэг оржээ. 143 ширхэг гар утас дутсан нь тооллогоор илэрсэн агаад экс ерөнхий нярав ломбарданд тавьдаг байжээ. Шалгалтынхан түүнийг дагуулан явж ломбарднаас гар утаснуудаа цуглуулсан гэнэ. Экс нярав мөрдөн байцаалтын шатанд бүх хохирлоо барагдуулсан тул шүүхээс хорих ял оноолгүй 10 сая төгрөгөөр торгожээ.
НУУЦ.мн
