Нууц мэдээллийн уурхай

100 бүсгүйтэй унтсанаа САЙРХСАН сүйт залуугаа давах гэж жилийн дотор ... /16+/

Нийтэлсэн: 2018-11-21 15:08:21

Reddit –д Makosharkin гэдэг хэрэглэгч бүсгүйн сүйт залуугийнхаа тухай оруулсан пост тэр дороо хамгийн их хэлэлцэгдсэн сэдвээр тодорчээ. Хэсэг хугацааны дараа пост устгагдсан боловч D’Marge –д нэлээд дэлгэрэнгүй нийтлэгдсэн. 25 настай бүсгүйн сүйт залуу нь 27-той гэнэ. Тэдний харьцаа удахгүй гэрлэх бусад хосуудын нэг адил гал халуун байжээ.
-Би сүйт залуутайгаа учраад дөрвөн жил болж байна. Би түүндээ хайртай бас хүндэлдэг. Гэсэн ч надад тавьсан хөгийн санал нь тэр бүх хүндэтгэл хайрыг үгүй хийсэн-
Бүсгүйн бичсэнээр сүйт залуу нь өөртэй нь учирахаасаа өмнө 100 бүсгүйг өвөртөө оруулсан жинхэнэ Дон Жуан буюу “урдуураа улаан хөлтөнг гаргадаггүй” нэгэн байжээ. Бүр энэ амжилтаараа сайрхсан гэнэ. Улмаар сүйт бүсгүйдээ одооноос эхлэн “нээлттэй” харилцаатай байх шаардлага тавьжээ. Энэ нь сүй тавьсан болон гэрлэсэн эхнэр, нөхөр хоёр тусдаа бэлгийн хамтрагчтай байхыг зөвшөөрдөг харилцааг хэлдэг. Бүсгүй энэхүү ой гутам саналд нь эрс татгалзсан боловч сүйт залуугийнхаа шахалт шаардлаганд арга буюу бууж өгчээ.
-Надад өмнө нь ердөө хоёрхон эр хүн байсны нэг нь сүйт залуу маань ... Ингээд өөр хүнтэй энгэр зөрүүлэх нь надад маш хэцүү, сэтгэлзүйн хувьд давагдашгүй даваа мэт байлаа. Гэсэн ч энэхүү саадыг давж гарах хэрэгтэй гэж өөртөө тушаасан. Харин эрчүүдийг уургалах нь миний хувьд  тийм ч хэцүү биш санагдсан-
Ингээд бүсгүй олон хүүхэнтэй унтсанаараа гайхуулдаг сүйт залуугаасаа хариугаа авах ажилд ханцуй шамлан оржээ. Makosharkin –ын бичсэнээр тэрээр сүүлийн нэг жилийн дотор 42 залуутай энгэр зөрүүлсэн гэнэ.  Эцэст нь “нээлттэй” харилцаанаас болж найз залуутайгаа ээлжит удаагаа хэрэлдэх үедээ энэ амжилтаараа бахархжээ. Гэтэл дээрхи  хугацаанд ердөө хоёрхон хүүхэнтэй унтсан гэх залуу боож үхэх шахсан гэнэ.
-Тэр галзууртлаа уурлаж “Юу гэнээ надаас 20 дахин олон гэж үү” хэмээн байдгаараа хашгирсан-
Энэ үед нь бүсгүй төлөвлөж байснаараа “нээлттэй” харилцаагаа зогсоох саналаа хэлжээ. Гайхалтай нь сүйт залуу нь хүлээж аваагүй бөгөөд харин сөрөг нөхцөл болзол тавьсан гэнэ. Тэрээр эхлээд бүсгүйг 10 залуутай унтаад л хэсэг зуур завсарлага авч байхыг шаарджээ. Бүсгүйг татгалзахад 5/1 гэсэн харьцааг санал болгосон гэнэ. Өөрөөр хэлбэл өөрийг нь таван эмэгтэйтэй унтсаны хариуд бүсгүй нэг  залуутай учир ургуулах ёстой аж.
-Энэ мэт тэнэг маргаан мэтгэлцээний эцэст сүүлдээ бүх зүйл утгагүй болж эхэлсэн. Бид сүй тавьсан атлаа унтсан хүмүүсийнхээ тоогоор уралдаж байгаа нь тун утгагүй юм. Би гэр бүл үүсгэж нөхөртэй, хүүхэдтэй байшинтай бас нохойтой болохыг мөрөөдөж суусан. Ирээдүйд чи нөхрөө таван хүүхэнтэй унтаж дуусахыг нь хүлээгээд гэртээ хүүхдээ хараад суух болж байна уу гэж өөрөөсөө асуусан-
Бүсгүй постынхоо төгсгөлд сүйгээ цуцлах талаар бусад цахим хэрэглэгчдээс асуусанд бүгд харилцаагаа таслахыг зөвлөжээ. Маргааш нь бүсгүй сүйт залуугаасаа салсанаа мэдэгджээ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших