Н.Номтойбаяр: ‘ЖДҮ’-чин биш гишүүд ‘ЖДҮ’-чин гишүүдээ шалгах Түр хороо байгууллаа
Нийтэлсэн: 2018-11-21 07:15:12
.jpeg)
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд нар Түр хороо байгуулж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангаас хамаарал бүхий этгээдээр дамжуулан зээл авсан гишүүдийн асуудлыг судалж шалгах, хариуцлага тооцох ажлыг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тус түр хороонд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, А.Ундраа, Н.Амарзаяа, О.Содбилэг, Д.Ганболд, АН-аас Б.Пүрэвдорж нарын гишүүд багтжээ. Түр хороо хуулийн байгууллагтай хамтран ЖДҮХС-ийн зээлийн асуудлыг шалгах юм байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбар “ ‘ЖДҮ’-чин биш гишүүд ‘ЖДҮ’-чин гишүүдээ шалгах Түр хороо байгуулж байна” гэдгийг тодотголоо. Мөн тэрээр “Түр хорооны ажилд УИХ дахь Тусгай хяналтын дэд хорооноос дэмжиж ажиллах асуудалд оролцох байх. Түр хороо бол аливаа асуудлаар хянаж шалгах бүрэн эрхтэй. Энэ талаар УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Гэхдээ ЖДҮ-ийн асуудалд нэр холбогдсон гишүүдийг оруулахгүй. Түр хороонд ЖДҮ-чин биш гэсэн ам тангарагаа өгч орно" гэсэн юм.
NUUTS.mn
