Нууц мэдээллийн уурхай

АТГ-ын нэрийг барьж бусдаар дайлуулж, буудлынхаа мөнгийг төлүүлжээ

Нийтэлсэн: 2018-11-20 08:09:59

Орхон аймагт Авлигатай тэмцэх газрын нэрийг барьж бусдаар дайлуулж хоол, буудлынхаа мөнгийг төлүүлсэн иргэн Б-гийн хууль бус үйлдлийг Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас илрүүлж, Орхон аймгийн Цагдаагийн газарт зөрчлийн хэрэг нээж шалгалтын ажиллагааг явуулжээ. Б нь хувийн ажлаар Орхон аймагт очсон атлаа “Авлигатай тэмцэх газрын шалгалтаар явж байгаа хүн байна. Эрдэнэт хотод зочид буудал, хоол унд зохицуулаад өг. Удахгүй та нарыг шалгана” гэж бусдад худал ярьж, согтуурч явсан байна. Тус аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авахад Б нь “Би Авлигатай тэмцэх газарт ажилладаггүй. Би Авлигатай тэмцэх газарт ажилладаг гэвэл намайг арай өөрөөр харьцах байх гэж бодоод тэгж хэлсэн. Төрийн алба хаагчийн нэрийг барьж худал хэлж зочид буудалд орох, хоол авхуулж идэх зэргээр үйлчлүүлж зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан” зөрчил үйлдсэн нь тогтоогдож байх тул Б-г 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших