Нууц мэдээллийн уурхай

17 настай онгон охиноо 530 толгой ҮХЭР, гурван ЖИЙПЭЭР заржээ

Нийтэлсэн: 2018-11-19 14:44:23

Өдгөө иргэний дайны хөлд нэрвэгдээд байгаа Өмнөд Судан улсад дайны хажуугаар дажин гэгчээр хүний наймаа газар авчээ. Тус улсад охидыг худалдан авч эхнэрээ болгох нь ёс заншлаас нь үүдэлтэй. Саяхан энэ оны хамгийн үнэтэй сүйт бүсгүй тодорчээ. Олон хүүхэдтэй эхнэр нөхөр хоёр 17 настай Ньялон Нгонг Дэн Жаланг гэдэг охиноо нөхөрд гаргах нэрийдлээр дуудлага худалдаагаар шууд зарсан байна.

Охины тухай мэдээлэлдээ онгон болохыг нь зориуд тодотгож өгчээ. Үүний "ачаар" дуулдага худалдаанд оролцогчдын тоо эрс нэмэгдэж анхны үнэ нь ч өссөн байна.  Бие хаа сайтай, 17 настай охиныг өөрийн болгох эцсийн шатанд зургаан чинээлэг эр үлджээ. Тэднээс мужийн захирагчийн орлогч албан тушаалтай Дэвид Майом Риак нь 250 үхэр санал болгосон бол Коку Алату гэдэг баян бизнесмэн бүр ихийг амласан байна. Тэрээр охины эцэг эхэд бараг хоёр дахин олон буюу 530 толгой үхэр дээр гурван "Land Cruiser V8" загварын жийп өгөөд ялагч болж охиныг авчээ. Коку Алату нь есөн эхнэртэй агаад 10 эхнэртэй болохыг мөрөөддөг байсан тул онгон охины төлөө гар татаагүй аж. Төлбөрөө төлсөний тэр дор нь охиныг богтлон авч хурим хийжээ.

Охины аав ээж шууд тосгоны тэргүүн баян болжээ. Тосгоныхон нь ч Өмнөд Суданы хамгийн үнэтэй сүйт бүсгүйг "төрүүлсэндээ" тун их баярлаж баяр хийсэн гэнэ. Баян бизнесмэн 10 дахь эхнэрээ авсаны хурим найраа өргөн бас нижгэр хийсэн байна.

Тус улсад охидын 52 хувь нь 18 насанд хүрээгүй үедээ нөхөрт гардаг гэсэн тооцоо бий.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших