Нууц мэдээллийн уурхай

Д.Хаянхирваа ЗГ-ыг огцруулах бичгийг өргөн барилаа

Нийтэлсэн: 2018-11-19 14:10:33

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах саналд гишүүдийн дэмжлэгийг авч байгаа билээ. Энэ албан бичигт 27 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-ын даргад өргөн барих боломж бүрдсэн байна. Тэрбээр энэ сарын 12-нд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ ЖДҮ-тэй нэр холбогдсон албан тушаалтнуудад шат шатанд нь хариуцлага тооцох, нэр холбогдсон гишүүдийг ёс зүйн хороогоор оруулж, хариуцлага тооцох, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 20-ны дотор хуралдуулж, эдгээр хүнд хариуцлага тооцохыг шаардсан юм. Хэрэв түүний энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ-ын даргад Засгийн газрыг огцруулах саналаа өргөн барилаа. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Би монголын ард түмнээс уучлалт гуйж байна. Монгол төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй нэр бүхий 27 гишүүн ард түмнээс уучлалт хүсэж байна. Бидэнд Монгол Улсын төлөө том эрх ашиг байгаа учраас Засгийн газрыг огцруулах санал гаргахад хүрлээ.

Дараах үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах хүсэлт гаргаж байна.

Нэгдүгээрт, ЖДҮХС-тай холбогдсон асуудлаар Засгийн газрын гишүүд, намын удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлага тавьсан. Өнөөдрийг хүртэл харахад хариуцлага тооцсонгүй.

Хоёрдугаарт, Ерөнхий сайд Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байна. Ерөнхий сайд өөрөө ард иргэдийг элдэв цуглаанд турхирч байна.

Гуравдугаарт, Танхимынхаа сайдуудад хариуцлага тооцож чадахгүй, тэдэнд барьцаалагдсан байдалтай байна" гэв.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших