Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
.jpg)
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа билээ. Албан бус мэдээллээр тус бичигт нийт 27 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байгаа юм. Засгийн газрыг огцруулах бичгийг өнөөдөр өргөн барих чигтэй ажиллаж байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт хандан ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг, МАН-ын Бага хурлыг хуралдуулахыг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг огцруулахыг шаардаж байгаа юм. Шаардлагын хариуг энэ сарын 20-ны өдөр өгөхийг шаардсан билээ.
NUUTS.mn
