Нууц мэдээллийн уурхай

Хятадын тансаг зах зээлд Монгол махан бүтээгдэхүүн 20 дахин үнэ хүрсэн нууц

Нийтэлсэн: 2018-11-17 03:41:18

 Монголд 1кг үхрийн мах 7000-10000төгрөгийн хооронд худалдаалагддаг бол “Очир Дагинас” ХХК-н “ТАЛЫН ДОМОГ” экспортын хиам 1кг нь 187.500 төгрөгөөр борлуулагдаж эхэллээ.

 

Махан бүтээгдэхүүний тэргүүлэгч үйлдвэрлэгч “Очир Дагинас” ХХК өнгөрсөн зун ЭКСПОРТ-ын шинэхэн үйлдвэрээ ашиглалтанд оруулсан бол энэ сараас “ТАЛЫН ДОМОГ” нэртэй шинэ брэндээ Хятадын зах зээлд гаргаж эхэллээ. Уг Талын домог брэнд 400 гр савлагаатай бөгөөд Хятадын хэрэглэгчдийн гар дээр 200 юань буюу 75.000₮ хүрч байна.

Энэ нь 1кг нь 187.500₮ гэсэн үг бөгөөд бараг нэг бүтэн үхрийн үнэ хүрч байгаа юм. Хэрхэн 1кг махан бүтээгдэхүүн 20 дахин илүү үнэ цэнэтэй болсон, цаашлаад Хятадын өндөр шаарлагатай хүнсний хяналтыг хэрхэн давж ажилттай экспорт хийсэн нууцыг “Очир Дагинас” ХХК ны гүйцэтгэх захирал Германы махны холбооны гишүүн Х.Тэмүүжин тайлбарлахдаа “Герман технологи, Монголын эко өндөр чанарын мах” гэж тайлбарласан юм.

Мөн тэрбээр “Хятадын зах зээл, ялангуяа масс бүтээгдэхүүний зах зээл нь Монголын үйлдвэрлэгчид ханган нийлүүлэхэд хэт том тул бид өндөр зэрэглэлийн зах зээл рүү орох нь өөрсдийн үйлдвэрлэлийн болон түүхий эдийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, өндөр үр ашигтай экспорт хийхэд тохиромжтой. Тэгээд ч Монголын мал, мах нь дэлхийд хамгийн эко, эрүүл тул бид үүнийгээ брэнд болгож хамгийн ашигтай зах зээлд нийлүүлэх нь зөв” гэсэн нь тус компани цаашдаа дэлхийн зах зээлд гарах экспортын стратегийг тодорхойлсон юм.

 

Нийт сэтгэгдэл: 1
  1. coogii /66.181.160.96/ 2018-11-20 03:15:13

    ene xud***aa baixaa araich vgvi bailgvidee

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших