Нууц мэдээллийн уурхай

Дэлхийн топ эскорт залуу 4500 ДОЛЛАРЫН төлбөр дээр брэнд хувцасны бэлэг авдаг /14+/

Нийтэлсэн: 2018-11-16 06:47:49

Daily Mail –д мэдээлснээр Их Британи даяар алдаршаад байгаад эскорт залуу Райнн Жеймс нь эмэгтэйчүүдийн нууц хүслийг биелүүлдэг ажил эрхлэхээсээ өмнөхөн өндөр цалинтай санхүүч байжээ.  31 настай түүнийг гэнэтхэн огт өөр салбар оруулсан хүн нь зургаан жилийн өмнө  хамтран амьдарч байсан экс найз бүсгүй нь аж.

Экс нь өөрөө эскорт үйлчилгээнд ажилладаг байжээ. Найз бүсгүйнхээ ятгалганд автан санхүүчийн ажлаа орхисон австрали залуу зургаан жил зүтгэсний эцэст өдгөө эх орондоо төдийгүй Их Британид хүртэл нэрд гарсан эскорт үйлчилгээний од болж чаджээ. Тоотой бус ор дэртэй орооцолддог ажлаа эхлэхэд нь хамгийн том бэрхшээл нь гэр бүл, хамаатан садны хориг саад байсан гэнэ. Мөн найз нөхөд дургүйцэн хүлээж авсан аж. Райн ч шинэ ажлынхаа талаар нууж хаалгүй үнэнийг нь ярьсан.


-Эхлээд гэр бүл, найз нөхөд гээд бүгд эсэргүүцсэн. Ямар ч эцэг эх хүүгээ ийм ажил эрхлээсэй гэж хүсэхгүй нь мэдээж. Харин одооноос л арай гайгүүй болж хүлээн зөвшөөрч эхэлж байна-
Өдгөө салбартаа топд тооцогдох болсон Райнтай нэг шөнийг өнгөрөөхийн тулд эмэгтэйчүүд 4500 долларыг уралдан төлж байна. Энэхүү галзуу шөнө нь доорхи байдлаар болж өнгөрдөг.

Райн эхлээд үйлчлүүлэгчтэйгээ романтик оройн зоог барьдаг. Эмэгтэйчүүдийн хүсэл бодол, санаа зорилгыг таньж мэдэхдээ гарамгай тэрээр яриаг маш сонирхолтой сонсоод л баймаар болгож чаддаг. Харилцан ярианы бас нэг зорилго нь эмэгтэйгээ маш сайн таньж мэдэх явдал гэнэ.

Ингээд зочид буудалд эсвэл үйлчлүүлэгчийнхээ гэрт нь очиж шөнийг өнгөрөөдөг. Шөний амраглалдаа үйлчлүүлэгчийнхээ бүхий л секс хүсэл мөрөөдлийг биелүүлж хангадаг. Өглөө нь Райн эртлэн босож эмэгтэйдээ гайхалтай өглөөний цай бэлдэж оронд нь авчирч өгдөг. 

Энэ бүх зүтгэлийнхээ төлөө төлбөрөө авахаас гадна үйлчлүүлэгч нь бэлэг өгөх ёстой. Райн авах бэлэгнийхээ жагсаалтыг урьдчилан хүргүүлдэг агаад Hugo Boss-ын хослол, Prada –гийн гутал, Tag Heuer –ын цаг зэрэг багтдаг. Үйлчлүүлэгч нь аль нэгийг нь сонгож бэлэглэдэг . 

Эскорт үйлчилгээний зургаан жилийн туршлагандаа үндэслэн Райн нь эмэгтэйчүүд сексийн гэхээсээ илүүтэйгээр амьд харилцаа, хайр халамж анхаарал илүү хүсдэг гэдгийг баталжээ. Гэтэл ихэнхи эрчүүд үүнийг огоорон бушуухан оронд орохыг яарсанаар алдаагаа дахин давтан гаргасаар байдаг.  Харин Райн үйлчлүүлэгч бүрийнхээ хүсэлд нийцүүлэн түүний хүсэмжит хархүүгийн дүрийг бүрэн бүтээж чаддаг байна.
-Бүсгүйчүүд бааранд ороод захын залуугаас иллэг хийж өгөхийг хүсэхэд л хангалттай. Дурын эр иллэг хийгээд өгнө гэх байх. Гэхдээ би иллэг хийдэггүй. Харин түүний оронд энхрийлэл халамж, сонирхолтой яриагаар үйлчлүүлэгчийнхээ  сэтгэлийг баясгадаг-
Зургаан жилийн дотор Райн олон янзын эмэгтэйчүүдтэй учирчээ. Сонирхолтой нь үйлчлүүлэгчдийн хэнхи нь нөхрөө, найз залуугаа хаясан, эсвэл хаягдсан үедээ захиалга өгдөг гэнэ. Гэхдээ нөхөртэй эмэгтэйчүүд хүртэл ханддаг. Бүр нөхрийнхөө хамт захиалга өгч байсан удаа бий. Насны хувьд ихэнхи үйлчлүүлэгчид нь 30-40 насны эмэгтэйчүүд байдаг ч 20 настангуудтай ч учирч байсан аж. Саяхан Райн зургаан жилийн хөдөлмөрдөө тулгуурлан дурсамж номоо бичсэн нь ихээхэн борлогджээ.

Мөн өөрийн сайтаа нээж захиалга авдаг болсон. Тэрээр эскорт ажлынхаа дагуу Австрали даяар аялж явсаар байна.  Захиалагч нь бүх зардлыг нь даадаг тул энэ мэтээр аялахад элдэв хүндрэл гардаггүй, харин ч сонирхолтой байдаг.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших