Нууц мэдээллийн уурхай

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 1972 онд Их удирдагч Ким Чен Ирийн суулгасан модыг тайрах тусгай ажиллагаанд оролцжээ

Нийтэлсэн: 2018-11-14 14:25:56

1972 оны 8-р сарын 18-ны өглөө Хойд -Өмнөд Солонгосын хилийн цэрэггүй бүсэд Өмнөдийн болон Америкийн 12 цэргийн албан хаагч сүх, хөрөө барин хилийн зурвас руу алхжээ.  Тэд НҮБ-ын ажиглах байрны ажиглалтын цэгийн харах өнцгийг хааж  хилийн зурвасд суулгасан өтгөн саглагар моддыг тайрах үүрэг авсан байв. Модыг дөнгөж тайрч эхэлтэл Хойд Солонгосын хилийн цэргүүд ирж ажиллагаагаа зогсоохыг шаарджээ. Уг модыг их удирдагч Ким Чен Ир өөрийн гараар суулгасан тул хойдынхонд маш эрхэм нандин гээд тайрахыг эсэргүүцсэн байна. Гэсэн ч өмнөдийнхөн ажлаа зогсоогүйд хойдынхон сүх хүрз дайлан дайрчээ.

Цуст мөргөлдөөн гарч хоёр америк цэрэг сүхэнд цавчуулж амиа алдсан бол үлдсэн арав нь хүнд гэмтсэн. Энэ явдлаас хойш гурав хоногийн дараа америк, өмнөдийнхөн их удирдагч нь суулгасаныг үл харгалзан хаалт болж буй моддыг тайрах тусгай ажиллагаа эхлүүлжээ. Уг ажиллагааг үлгэрт гардаг сайхан сэтгэлт модчин "Paul Bunyan" –ы нэрээр нэрлэсэн.

Мод тайрах ажиллагааг Америкийн инженерийн анги Өмнөдийн тусгай хүчний хамгаалалт дор 45 минутанд багтаан хийж дуусгажээ.

Энэ ажиллагаанаас болж зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй тул хилийн зурвасд Окинавагаас ирсэн 12 мянган далайн явган цэргийг ойртуулан байрлуулсан.

Нөхцөл байдал хүндэрсэн үед дэмжлэг үзүүлэхээр нисэх онгоц тээгч USS Midway –г татаж авчирсан байжээ.  Уг ажиллагаанд тухайн үед Өмнөд Солонгосын армийн тусгай ангид алба хашиж байсан одоогийн ерөнхийлөгч Мун Жэ Ин оролцсон.

Америк болон Өмнөдийнхөн "Paul Bunyan" ажиллагааг гэнэт мөн маш хурдан гүйцэтгэсэн тул Хойдынхон их удирдагчийнхаа тарьсан модыг хамгаалж чадалгүй тайруулжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. bie hunees mundag MEDEEELEL /202.9.42.152/ 2018-11-15 08:29:06

    ***rdlaga bhgui bmaar bolovch gar irsen barimt ch yum uu yuu ch yum. BOLSON BOLOOGUI BSAN CH UIL YAVDAL NI HEND HEREGTEI BOLOOD DELGEED BGAAG BODOJ uzeed l l... manaihan nileed dotood uls turjuud zah zuhaas ni gadarlaad l bg bhdaa

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших