Таван компанитай Wu Xia буюу Улаантуяа нь “ГАЗАР” ажиллагаанд 50 сая төгрөгөө алдсан гэх хэргээс …
Нийтэлсэн: 2018-11-14 04:54:54
.jpg)
Урд хөршийн иргэд Монголд бизнес эрхлэхдээ олон компани байгуулдаг. Wu Xia буюу Улаантуяа гэдэг хятад иргэн нь ”Цотэ менежмент косанлтинг” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд энэ толгой нь компани нь гэнэ. Энэ компаниас салбарласан “Тучино”, ”Сэлбэ Энх”, ”Инскрепшнсорос”, “Цуутай трейвэл” зэрэг таван охин компанитай том бизнесмэн эмэгтэй гэнэ. Одоогоос гурван жилийн өмнө түүний гүйцэтгэх захирлаар монгол иргэн Ч.А, нягтлангаар С.Д нар ажиллаж байжээ. Тухайн үед компаний эзэн нь газар авах ажилд зориулан гүйцэтгэх захиралд 50 сая төгрөг олгох шийдвэр гаргаж үүний дагуу Ч.А-д мөнгийг өгсөн гэнэ. Нягтлангийн мэдүүлж байгаагаар монгол гүйцэтгэх захирал нь хятад эзэндээ газар авч өгөхөөр болсон аж. Тэр үеийн хагас зуун сая төгрөг нь нэлээд их мөнгө гэдэг нь ойлгомжтой. Гэтэл жилийн дараа гүйцэтгэх захирал нь ажлаасаа гарсаны дараа газар авч өгнө хэмээн 50 сая төгрөг залилсан гэх хэрэг манджээ. Хятад эзэн экс ажилтнаа хуулийн байгууллагуудад мэдэгдэж бүр эрэн сурвалжлуулсан байна. Харин Ч.А нь болсон явдлыг үгүйсгэж “миний бие иргэн Д.С-тай ямар нэгэн газрын асуудлаар тохиролцсон зүйл огт байхгүй“ гэсэн. Гадаадын иргэн газар өмчлөхийг хуулиар хориглосон. Ашиглах нөхцөлтөйгээр авах байсан ч хууль тогтоомжийн дагуу хөөцөлдвөл 50 байтугай таван сая төгрөгний ч зардал гарахгүй. Иймд хятад захирал нь хууль бус аргаар газартай болох зорилгоор олон арван сая төгрөг өгсөн байж магадгүй гэх хардлага зүй ёсоор төрж байна. Саяхан ерөнхийлөгч Х.Баттулга Ван, Ян гэдэг хоёр хятад иргэн Монголын хуулийн байгууллагийг хагаралдуулан гарынхаа үзүүрээр хөдөлгөдөг болсон тухай мэдэгдсэн. Түүн шиг Wu Xia буюу Улаантуяа нь экс ажилтнаа элдэв асуудалд холбогдуулах гэж ихээхэн зовоож байгаа гэнэ.
NUUTS.mn
