Нууц мэдээллийн уурхай

ЖДҮХС-аас зээл авсан нэр бүхий гишүүдийг эгүүлэн татуулахаар ҮХЦ-д хандав

Нийтэлсэн: 2018-11-12 03:10:06

ЖДҮХС-г тойрсон асуудал хүчээ авав. Энэ сангаас зээл авсан гишүүд болон өндөр дээд албан тушаалтнуудад өршөөл гэж байхгүй. Тэдний хууль бус хулгайч үйлдлийг нь ард түмэн уучлахгүй хэмээн уриалга гаргаж хөдөлгөөн өрнүүлж байна. Энэ нь маш зөв алхам. Энэ асуудалд хуульчид ч өөрийн гэсэн дуу хоолойгоо нэгтгэж, хөдөлж эхэлсэн харагдав.

Тухайлбал, хуульч О.Алтангэрэл “ЖДХС-гийн асуудлыг мартагнуулахуйц урт амралтын дараа ч гэсэн олон нийтийн сүлжээнд энэ асуудал тойрсон хэлэлцүүлэг намжих шинжгүй байна. Боломжоо булаалгасан, хулгайлуулсан, итгэж явдаг төрдөө, гишүүндээ гомдсон иргэд, бизнес эрхлэгчдийн эсэргүүцэл, тэмцэл тийм ч амархан саарахгүй бололтой. Миний бие ч гэсэн хуульч хүнийхээ хувьд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд өөрийн чадах зүйлээрээ оролцох нь зүйтэй хэмээн санаж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд дараах этгээдүүдэд хандан өргөдөл бичлээ. Үүнд:

-Нэр бүхий УИХ-ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоолгож эгүүлэн татах асуудлыг хянуулахаар Үндсэн хуулийн цэцэд,

-Дээрх гишүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэх эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр Ёс зүйн дэд хороо болон УИХ-ын дэд дарга нарт,

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ яагаад биелүүлээгүй, цаашид хэрхэн ажиллах талаар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлийг дэмжих дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт хандсан болно” гэжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших