Нууц мэдээллийн уурхай

Ж.Мөнхбат: Над руу их ойроос чулуу шидэж байна

Нийтэлсэн: 2018-11-07 12:32:24

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гурван тэрбум төгрөгөөр байр худалдан авсан гэх мэдээлэл гарч эхэлсэн. Энэ асуудлаар УИХ-ын Ж.Мөнхбат тайлбар хийлээ.

Тэрээр “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гурван тэрбум төгрөгийн байр худалдан авчээ гэсэн мэдээлэл өчигдөр оройны 18.00 цагаас эхэлж хүчтэй явж байна. Хүчтэй явж байна гэдэг нь нэлээд мөнгө төлж, бүүст хийж давалгаа болгох зорилготой зохион байгуулж байна гэж харж байна. Миний бие Сүхбаатар дүүргийн I хороо Олимпийн гудамжны 16 дугаар байр 501 тоотыг худалдаж авсан нь үнэн. Уг байрыг худалдан авсан  бүх үйл ажиллагаа нь хууль ёсны  дагуу явагдсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа  УИХ-ын бүх гишүүнээс ХОМ-ийг  авдаг. Уг ХОМ-дээ би өөрт байгаа өмчөө бөглөж өгсөн. Тухайн үед манай гэр Зайсангийн  "Сөүл рояль каунти" хотхонд  250 мкв байранд амьдардаг байсан. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө энд амьдарч байсан гэж ойлгох хэрэгтэй. Ингээд  автомашины түгжрэлээс болоод нялх хүүхдүүдтэй  учраас  хотын төв рүү байраа сольсон. Ингэхдээ  “Сөүл Рояль Каунти” хотхоны байраа худалдан борлуулсан. Уг мөнгөөр одоо амьдарч байгаа байраа худалдан авсан. Мөн манай гэр бүлийн хүний нэр дээр оёмол нэхмэл сүлжмэлийн жижигхэн үйлдвэр бий. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нь мөн худалдаалсан. Тоног төхөөрөмжүүдийг хэдэн төгрөгөөр хэнд худалдсан тухай бүх баримт нь бий. Энэ мөнгийг мөн байрандаа зарцуулснаас гадна банкнаас нэмж 150 мянган ам.доллар мөнгө зээлсэн.  Ингэж одоо амьдарч байгаа байраа худалдан авсан юм. Өөрөөр хэлбэл,  худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр нь маш тодорхой бөгөөд ойлгомжтой. Хууль зөрчиж хулгай хийж, худлаа ярьсан ямар ч зүйл байхгүй. Манай гэр бүл баян тарган  амьдардаг ч айл биш. Хоёрдугаарт, би уран бүтээл хийдэг. Энэ тухайгаа би ХОМ-дээ бөглөсөн. “Долоон бурхан харвадаггүй” , “Бүү март ” зэрэг уран сайхны кино би хийж байсан. Мөн “Зүрхээ чагна” зэрэг уран бүтээлүүдээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Өнгөрсөн жил би өөрийн санаачилгаар өөрийн шүлгээс бүтсэн “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Уг тоглолтоос 140 сая төгрөгийн орлого олсон. Энэхүү  орлогоо Монголын ирээдүй болсон 100 оюутны сургалтын төлбөрт хандивлаж байсан. Энэ нь  багтаж ядсан баян таргандаа хийсэн ажил бол биш. Хэрвээ би үүнийг хийхгүй 100 оюутны сургалтын төлбөрт хэн  дэмжлэг үзүүлэх вэ гэдэг үүднээс уг ажлыг зохион байгуулсан. Гэвч өнөөдөр яагаад ийм асуудал гарч ирэв гэдгийг би судалж үзсэн. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ЖДҮ-ийн асуудалтай холбогдуулж хувь гишүүнийхээ байр суурийг шүүмжлэлтэйгээр илэрхийлсэн.  Үүнтэй холбогдуулж  хууль бусаар  намайг байр худалдан авсан болгох гэж зохион байгуулалтайгаар  гаргаж ирсэн. Намайг харлуулах гэсэн уг ажлыг холоос хийгээгүй ээ. Маш ойрхон, дотроос шидсэн гэдгийг би мэдэж байгаа.

Үүний хариулт болгож зохион байгуулалттайгаар казиночин, концессчин, хууль зөрчигч болгож харагдуулж байна. Дээрээс нь Мөнхбатыг Дорноговь аймагт барьсан автозамын концесст холбож байна. Тэрэнтэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Энэ ажил зогссон. Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсны дараа надтай холбоотой асуудал байвал хариуцлага тооцох бичиг хүргүүлсэн. Цагдаа, тагнуулд хүргүүлсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын албан тоот бүхий бичиг очсоны дагуу энэ ажил зогссон. Улсын төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй. ЖДҮ-тэй холбоотой шүүмжлэлтэй хандахаар ингэж дайрч байна. Ялангуяа нэрээ, зургаа, дүрээ нууцалсан хаягаас зохион байгуулалттай дайрч байна. Энэ үйл ажиллагаагаа зогсоохгүй бол би тэр хүний нэрийг зарлана” гэлээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших