Нууц мэдээллийн уурхай

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Шийдвэр гаргасан хүн нь УИХ-д, шийдвэрийг биелүүлсэн нь шоронд сууж байна ... /бичлэг/

Нийтэлсэн: 2018-11-07 12:03:57

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцсэн.

Энэ үеэр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдэд хандан хатуухан үг хэлсэн нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг гурав дахь удаагаа оруулж ирж байна. Өнөөдөр ямар хариу өгөхийг нь мэдэхгүй байна. Өмнөх хоёрт нь татгалзсан хариу өгсөн. Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой юм. Та нарын шударга ёсыг тогтоож өгч байгаа чинь хаана байгаа юм. Хууль ёсыг дээдлэх ёстой гэх үндсэн зарчимтай УИХ энэ хүмүүсийг яагаад шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёрыг шалгах чинь шал өөр шүү дээ. Жирийн иргэн, Сангийн эрхлэгч нь өнөөдөр цагдан хоригдчихсон байж байна. Гэтэл УИХ-ын гишүүн нь энд сууж байна шүү дээ. Шийдвэр гаргасан хүн нь шүү дээ. Энэ хүний үүргийг биелүүлсэн хүмүүс нь тэнд цагдан хоригдчихсон байж байна. Энэ шударга ёс юм уу. Шударга ёсыг тогтоохын төлөө би энэ асуудлыг оруулж ирж байгаа юм. Болохгүй, бүтэхгүй алдаа согогтой хууль хийчихсэн. Тэгээд тэр хуулийнх нь дагуу ажиллаж байгаа хүнийг “Чи ажлаа хийсэнгүй” гэдэг. Мөс хайлуулах ажил чинь миний үүрэг биш. Би хууль зөрчиж буй хүнийг Эрүүгийн хэргийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн. Яллах нөхцөл байдал тогтоогдсон бол хэнийг ч яллах үүрэгтэй” гэв.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших