Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хүсэлтийг хэлэлцэнэ
.jpg)
УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх прокурорын саналыг хэлэлцлээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Б.Батзориг сайдын албан тушаалалаас нь чөлөөлөх Засгийн газрын санал, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх талаарх Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцлээ. Сайдаас нь чөлөөлөхийг дэмжсэн. Харин прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлаар маргааш бүлэг хуралдана.
- Зээл авсан бусад сайд, гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
-Зээл авсан гишүүдийг шалгах, зээлийг нь эргэн төлөх, ард түмнээсээ уучлал гуйх асуудлыг хөндөж ярьсан. Энэ байр суурь хэвээр байгаа.
-Я.Содбаатар сайд бас ЖДҮХС-гаас зээл авсан. Хариуцлага тооцох уу?
-Хөндөгдөөд ороод ирвэл ярилцах болов уу. Б.Батзориг сайд санг шууд хариуцаж байгаа учраас эхний ээлжинд хариуцлага тооцох асуудлыг хөндөж байгаа юм.
-Прокуророос яг ямар утгатай албан бичиг ирсэн юм?
-Бид бичигтэй хараахан танилцахгүй байна.
НУУЦ.мн
