Э.Бат-Үүлийг зад шүүмжлэгч МАН-ын генсек Д.Амарбаясгалан ЖДҮХС-аас зээл авчээ
Нийтэлсэн: 2018-11-05 00:36:24
.jpg)
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг нь эзэмшдэг "Тайшир Өргөө", "Агро Технологи Шижирт" компаниуд ЖДҮХС-с 2017, 2018 онуудад онд зээл авсан байна. Тэрбээр 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ уг компаниудад хувь эзэмшдэгээ бичжээ. Мөн ЖДҮХС-ийн Шилэн дансанд байршиж буй ЖДҮХС-с зээл авсан компаниудын жагсаалтад Д.Амарбаясгалангийн хувь эзэмшдэг компаниуд байгаа нь баримтаар нотлогдож байна. 2017 онд түүний 30 хувийг нь эзэмшдэг Тайшир Өргөө ХХК 375,000,000 төгрөгийн зээл авчээ. 2018 онд мөн түүний 30 хувийг нь эзэмшдэг Агро Технологи шижирт ХХК 950,000,000 төгрөгийн зээл авчээ. Ингэснээр тэрбээр ЖДҮХС-аас нийт 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан гэсэн үг юм.
.jpg)
Тэрбээр олон нийтэд дэлгэгдсэн баримтаар "Тайшир Өргөө", "Агро Технологи Шижирт" ХХК Д.Амарбаясгалангийн ах, эгчтэйгээ хамтран эзэмшдэг компани аж.
.jpg)
Тэрээр өмнөх дөрвөн жилд НИТХ-ын төлөөлөгч байхдаа хотын дарга Э.Бат-Үүлийг зад шүүмжлэгч нэгэн байсан.
НУУЦ.мн

zeel avlaa bolohguii yu
Иймэрхүү зүсээ хувилгасан хулгайч нар зөндөө2..