Ирэх долоо хоногт дөрвөн өдөр амарна
Нийтэлсэн: 2018-11-03 04:39:10
.jpg)
Засгийн газрын хуралдаанаас бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргалаа. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болгов. Чингис хааны мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. Тиймээс арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гаригт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ. Харин Баасан гаригийн ажлыг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гаригт шилжүүлж, нөхөн ажиллуулахаар болсон байна. Ингэснээр ирэх долоо хоногт дөрвөн өдөр амрах юм.
NUUTS.mn
