Нууц мэдээллийн уурхай

“Босоо хөх Монгол”-ынхон Э.Бат-Үүлийг шууд ярилцлаганд дуудлаа

Нийтэлсэн: 2018-11-02 06:18:19

“Босоо хөх Монгол” ТББ”-ынхан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурор нарт ирэх даваа гарагт МҮОНРТ-д шууд ярилцлагад орох хүсэлт тавилаа. Бурхан Халдун ууланд гадаадын иргэдэд зүй бус авирласан зарим иргэний ёс зүйгүй үйлдлээс үүдэн хотын захирагч Э.Бат-Үүл өвөрмонголчуудаас албан ёсоор уучлалт гуйж байгаагаа мэдэгдсэн. Гэвч “Босоо хөх Монгол” бүлгэмийн залуус энэ асуудалтай холбоогүй бөгөөд тухайн үед хэсэг хүн өвөрмонголчуудыг шоглож байсныг таслан зогсоож, учир зүйг нь олж тэдэнд тусалсан болохоо хэллээ. Харин хотын Захирагч тэднийг нүүрээ нуусан эх орончид гэж хэлсэн явдал нь ч тэдний эгдүүцлийг хүргэж байгаа аж. Хууль цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй байж, хэний буруу гэдгийг тогтоогоогүй байж яаран уучлалт хүссэн явдал нь эх оронч залуучуудын нэр төрд халдсан хэрэг боллоо гэсэн юм. Энэ талаар “Босоо хөх Монгол” бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганхуяг ийм тайлбар өгсөн.

Тухайн үед байсан өвөрмонгол иргэнийг Алтан-Уул гэдэг бөгөөд нутаг руугаа буцсан байна. Түүнээс үнэн зөв мэдээллийг авахаар Замын-Үүдэд очсон боловч бүлгэмийн найман гишүүнд хилийн хориг тавьсан байжээ. Тиймээс Алтан-Уултай утсаар ярьсан бичлэгээ үзүүлсэн юм. Тухайн бичлэгт хохирогч гэгдээд буй өвөрмонгол эрэгтэй аварсанд баярлаж буйгаа илэрхийлжээ.
Үйл явдлын талаар судалж мэдээгүй байж ийнхүү хориг тавьсан нь хууль бус тул тэд шууд ярилцлагадаа Улсын ерөнхий прокурорыг уриад байгаа юм байна. Тиймээс холбогдох албан тушаалтнуудтай ярилцаж, зөв буруугаа хэлэлцэн, ойлголцолд хүрэхийг хүсч байгаа юм. Өвөрмонголд суугаа иргэд энэ үйл явдлын талаар видео бичлэгийг тун удахгүй ирүүлэх юм байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших