АСЕМ : “Нүүдэлчдийн наадам”-д төсөвлөсөн 738 сая төгрөгний 315 САЯАР нь архи, шар айраг авчээ
Нийтэлсэн: 2018-11-02 05:53:54
.jpg)
Алдарт АСЕМ – ын Үндэсний зөвлөлийн 2016 оны 2-р сарын 17-ны өдрийн 15-р хуралдаан дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаадын зочид төлөөлөгчдөд зориулан бэсрэг наадмыг “Чингисийн хүрээ” жуулчны баазад зохион байгуулах санал гаргажээ. Үүний дагуу уг бэсрэг наадмын 1.9 тэрбум төгрөгөөр баталжээ. Ерөнхий сайдын шийдвэрийг хэрэгжүүлэхээр 6-р сарын 14-нд нь ГХЯ-ны ТНБД, “АСЕМ”-ын БАА-ын дарга Д.Ганхуяг, БХЯ-ны ТНБД, “АСЕМ”-ын дэд ажлын хэсгийн ахлагч Б.Батсайхан нар харилцан тохиролцон “Нүүдэлчдийн наадам”-ын арга хэмжээг 738.6 сая төгрөгөөр гүйцэтгэхээр болж БХЯ-нд хариуцуулсан. Яам нийтдээ 796.8 сая төгрөгд багтаан 14 иргэн, хуулийн этгээдтэй шууд гэрээ байгуулан зарцуулжээ. БХЯ-ны ТНБД, “АСЕМ”-ын дэд ажлын хэсгийн ахлагч Б.Батсайхан, Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг нар 6-р сарын 21-нд “Нүүдэлчдийн наадам”-ын арга хэмжээний 2,500 хүний зоогийн үйлчилгээ, хүлээн авалт, наадмын талбайг бэлтгэх, цахилгаан хангамжийн кабель татах ажлын 398.3 сая төгрөгийн төсөвтэй 1б/2171 дугаар гэрээг байгуулан туслан гүйцэтгэгчдээр хийлгүүлсэн. Үүнд :
- Нийслэлийн нийтлэг үйлчилгээний” Улаанбаатар нэгтгэл” ОНӨҮГ-д “Чингисийн хүрээ” жуулчны баазын талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, усалгаа, зөөврийн био “00” ажиллуулах, хогийн сав, амралтын сандал, зөөврийн бункер, хулдаасан хэвлэл байршуулах, газар шорооны ажилд 19.1 сая;
− “Чингисийн хүрээ” жуулчны баазад 3 төрлийн 137 ширхэг асар, 5 төрлийн хэмжээтэй 255 ширхэг ширээ түрээслэх мөн асруудыг хаягжуулах ажлыг зохион байгуулах зорилгоор “Ганаа майхан” ХХК-д 41.0 сая;
− “УСУГ” ОНӨҮГ-д “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээний хоол бэлтгэх цэвэр ус тээвэрлэх зардалд 504.8 мянган төгрөг;
− “УБЦТС” ТӨХК-д 22.9 сая төгрөгийн цахилгаан хангамжийн кабель татах, тулгуур солих, шинээр гадна шит суурилуулах ажлыг хийлгэсэн бөгөөд хийгдсэн бүх ажлаа “Чингисийн хүрээ” жуулчны баазад үлдээгээд буюу “бэлэглээд” явжээ. Үүнээс гадна ууж идэх гэгчийг ёстой үзүүлж өгсөн аж. Нийт батлагдсан 738 сая төгрөгний 40 хувь буюу 315.7 сая төгрөгөөр нь хоол, ус, архи, шар айраг худалдан авсан. Архи согтууруулах ундааг “Арвайн үндэс”, “СББ” , “Чингис шар айраг”, “М-Си-Эс Кока-Кола”, “Жем Трейд “, “Ноён Уул Эрдэнэ” компаниудаас авсан. Авсан бүх согтууруулах ундааг 500 зочидод хуваахад нэг хүнд архи 1.1 л, ундаа 9.6 л, ус 5.5 л, шар айраг 25.1 л ногдохоор тооцоо гарсан нь арай дэндсэн аж. Ийнхүү “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээ нь эцэсдээ нэг жуулчны бааз, хэсэг бүлэг архи шар айрагны компаниудыг дэмжсэн ажиллагаа болж дуусжээ.
NUUTS

БХЯ хариуцах гэдгийн цаар учир нь тус яанмы дэд сайд Баттөр энэ бшх луйварыг зохион байгуулах эрхээ аьсан хэрэг шүү. Энэннс хамаг юм эхэлнэ.