АСЕМ : С.Ганбаатар ба “Вертексмон” компани
Нийтэлсэн: 2018-11-01 13:02:02
.jpg)
Алдарт “АСЕМ”-ын Үндэсний зөвлөлийн 2016 оны 5-р сарын 4-ний 25 дугаар хуралдаанаас шийдвэрлэсний дагуу “Шангри-Ла” зочид буудлын В1 давхарт “Хэвлэлийн төв” байгуулахаар болсон. Энэ ажилд Ерөнхийлөгчийн зөвлөх, “АСЕМ”-ын хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар оролцжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх 6-р сарын 10-нд “Хэвлэлийн төв”-ийн тоног төхөөрөмжийг суурилуулах, тохируулах, ажил үйлчилгээг хариуцах, түрээслэхээр “Вертексмон” компаний техникийн албаны дарга Ө.Энх-амгалантай 235.3 сая төгрөгийн үнийн дүнтэй 05 дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг байгуулжээ. Уг гэрээг дээд шатны дарга нар болох ГХЯ-ны ТНБД, “АСЕМ”-ын БАА/Бэлтгэл ажлын алба/-ны дарга Д.Ганхуяг, “Вертексмон” компаний гүйцэтгэх захирал Ш.Наранцогт нар баталгаажуулж, 6-р сарын 13-нд 188.2 сая, 7 –р сарын 27-нд 47.1 сая төгрөгийг ГХЯ-аас шилжүүлжээ. Гайхалтай нь дээрхи гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг “АСЕМ”-ын үйл ажиллагаа дууссан буюу 2016 оны 7-р сарын 20-нд гэж заасан байжээ. Уг нь хуралдаан эхлэхээс өмнө энэхүү дотоод сүлжээ тавих, хэвлэлийн төвийг бэлэн болгож тоног төхөөрөмжийг суурилуулах ажил хийгдэж дууссан байх ёстой. Гэтэл “АСЕМ” дууссаны дараа ч ажил нь хийгдсээр л байжээ. Үүнийг батлах нэг баримт нь БАА-ны “Вертексмон” компаний гүйцэтгэсэн ажлыг 7-р сарын 21-нд долоон хүн хүлээж авсан гэх акт юм. 235 сая төгрөг авсан компаний гүйцэтгэсэн ажлын талаархи ГХЯ-нд байгаа баримт нь ердөө хийсэн ажлын гүйцэтгэлийн тайлан л гэнэ.
НУУЦ.мн
