Нууц мэдээллийн уурхай

Хуурамч хүсэлтэнд гудамжнаас олсон хятад ТАМГА дараад “Тавантолгой”-гоос 199 сая төгрөг авчээ

Нийтэлсэн: 2018-11-01 04:42:19

Энэ явдал Хятадын “Хан Шин” компани Өмнөговийн орон нутгийн гэх “Тавантолгой” ХК-аас нүүрс худалдан авах гэснээс эхэлжээ. Энэ хэргээр компаний захирал Зуо Жин Биао, өвөрлөгч Бату нар Цогтцэций суманд ирж Сайванын буюу Эрхээ гэх бас нэгэн том гарын хятадтай уулзжээ. Хятад компанид зуучлалын үйлчилгээг Лийдаагийн Л, Доржпаламын А нар үзүүлж байсан гэнэ. Зуучлалын ажил амжилттай болж “Хан Шин” нь 15000 тонн нүүрсний гэрээ байгуулж төлбөрөө төлжээ. Эрхэээ нь зуучлагч А-д тонн тутмаас зургаан доллар авах нөхцөлтөйгээр монгол талын хүмүүсийг хариуцуулан үлдээгээд хятадууд хот буцжээ. Хятад талыг нь Л хариуцсан.  Тэд 7-8 ажилтнаа удирдан уурхайн 4-р амнаас 8315 тонн ачин урагшаа аргажээ. Гэсэн ч гэрээний хугацаандаа бүх нүүрсээ ачиж чадалгүй 1600 тоннын үлдэгдэгдэлтэй гарсан нь бараг 200 сая төгрөг болжээ. Энэ тухай өвөрлөгч Бату нь “манайд зуучилж гэрээ байгуулж өгсөн Аадай, Даваа гэдэг хүмүүстэй уулзаад дахин ачилт хийх талаар ярихад танайх ачихгүй байсаар байгаад гэрээ чинь цуцлагдсан одоо мөнгөө авахаа бод гэсэн. Тэгээд би “нэгэнт нүүрс авах боломжгүй болсон бол мөнгийг авч өгнө үү” гэж Даваа гэдэг хүнээс гуйсанд “би хөөцөлдөөд өгье” гэж зөвшөөрсөн. 10-р сарын эхээр байх миний Монгол улсын Хаан банк дахь  данс руу 100 сая  төгрөг орсон. Даваа утастаад “уурхайгаас мөнгө орсон, үлдэгдэл мөнгө хэзээ өгөхийг мэдэхгүй, уурхай мөнгөгүй байгаа юм байна гэсэн” гэжээ. “Хан Шин” мөнгөө хүлээж суусаар эцэст нь “Тавантолгой”-д албан ёсоор хүсэлт гаргатал зуучлагч Л нь аль хэдийн мөнгийг нь авчихсан нь тодорой болжээ. Зуучлагч нь тун овсгоотой нэгэн аж. Өмнө нь Цогтцэций сумын төвөөс хятад үсэгтэй тамга олсоноо ашиглах санаа төрсөн гэнэ. Тэрээр ”Тавантолгой” ХК-иас “Хан Шин”-ий үлдэгдэл 199 сая төгрөг болохыг асууж мэдэнгүүтээ хот оржээ.  Ирээд Барилгачдын талбайн хажуугийн орчуулгын товчоогоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн өмнөөс “Тавантолгой” ХК-нд хандсан бичгийг хятад, монголоор хоёр хувь бичүүлж мөн бичгүүдийг хятад монгол хэлээр орчуулсан байдлаар хийлгэж аваад буцжээ. Цогтцэцийд ирээд хүн гуйж  компютерээр үлдэгдэл мөнгийг авах хүсэлтийг өөрийнхөө нэрээр бичүүлж дээр нь өнөөх олсон хятад тамгаа дараад “Тавантолгой” ХК-нд өгчээ. Компаний захирал Р.Сэддорж хүсэлтийг нь цохсоноор дансанд нь 199 сая төгрөг орж ирсэн. Тэрээр мөнгө авмагцаа хамгийн түрүүнд хамтран зуучлагч А-даа ажлын хөлсний 30 сая төгрөгийг нь бэлнээр өгчээ. 100 саяыг нь “Хан Шин”-ы Бату руу шилжүүлээд “компани мөнгөгүй байна, үлдэгдэл мөнгийг хэзээ өгөхийг мэдэхгүй” хэмээн аргалсан байна. Ингээд үлдэгдэл 60 гаруй сая төгрөгийг нь үрээд дуусгасан гэнэ.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших