Нууц мэдээллийн уурхай

3 жилийн турш үйчилсэн биеэ үнэлэгч нь ГЭНЭТ татгалзсанд 89 –төй өвгөн буудаж алах гэжээ

Нийтэлсэн: 2018-11-01 00:14:05

Daily Mail –д мэдээлснээр Австралийн Мельбурн хотод амьдардаг Доменико Натале гэх итали гаралтай 89 настай өвгөн эхнэрээ нас барсанаас хойш ихэд ганцаарджээ. Чалх сайтай өвгөн ганцаардлаа давахын тулд сүүлийн гурван жилийн турш “Романтикс” хэмээх янхны газраар байнга үйлчилчүүлсэн.

Ингэхдээ нэг л биеэ үнэлэгчийн үйчилгээг авсаар иржээ. Өнгөрсөн 7-р сарын сүүлээр ээлжит удаагаа үйлчлүүлэхээр очиход нөгөө биеэ үнэлэгч нь гэнэт татгалзсанд өвгөн маш их гомдож бас хорссон гэнэ. Ингээд гэртээ ирж ангийн буугаа авч машиныхаа багажинд хийгээд буцаж иржээ. 

Энэ үед байнгийн авдаг биеэ үнэлэгч нь гадаа зогсож байсанд шууд буудсан ч өтөл настай хүн оносонгүй. Бүсгүйг зугтахад араас нь ахин буудаад мөн л алджээ.

Тэр дороо бөөн шуугиан дэгдэхэд өвгөн газар дээрээ амиа хорлох гэжээ. Гэсэн ч шуурхай ирсэн цагдаагийнхан болон түргэн тусламжийнхан эмнэлэгт хурдан хүргэж амийг нь аварч чадсан.

Өдгөө өвгөн хэл дээрээ босож тэнхэрсэн тул 10-р сард хэргийн анхны хэлэлцүүлэг болжээ. Өвгөн гэм буруугаа бүрэн хүлээсэн.  Өмгөөлөгчийх нь мэдээлснээр эмгэнээ нас барсанаас хойш өвгөн өнөөх биеэ үнэлэгчид маш хүчтэй дурласан гэнэ. Ийм ч учраас гурван жилийн турш зөвхөн түүгээр л үйлчлүүлдэг байжээ. Харин бүсгүй гэнэт татгалзсанд өвгөн гомдож хорсохдоо ухаан мэдрэлээ алдаж энэхүү тэнэг үйлдлийг хийсэн гэнэ. Өдгөө өтөл насандаа сүүлчийн удаа галзууртлаа дурлаад баларсан өвгөнд хууль бусаар галт зэвсэг хадгалсан, хүний амийг санаатайгаар хөнөөхийг завдсан гэх хоёр зүйл ангиар ял тулгаад байна.

Шүүх хурал нь ирэх 12-р сарын 14-нд болно. Зохих зөвшөөрөлтэй “Романтикс” гэдэг янхны газар нь байгуулагдаад 25 жил болж байгаа агаад үйлчилгээний доод үнэ нь 95 доллар гэнэ. Энд хятад, тайланд, солонгос, япон, энэтхэг зэрэг ази бүсгүйчүүд дагнан ажилладаг.


NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших