Төрийн албан хаагч "ПО" үзэж байгаад ажлынхаа бүх компьютерийг вирустүүлжээ
Нийтэлсэн: 2018-10-30 13:48:00
TechCrunch -д мэдээлснээр Америкийн Өмнөд Дакота мужийн төрийн нэгэн агентлаг болох Геологийн албаны нэгэн ажилтан ажлын цагаар интернэтээс насанд хүрэгчдийн кино үзсэн байна. Тэрээр нэг дор 1000 гаруй порно сайт нээн кино бичлэг, зураг үзэж байгаад компьютердээ вирус халдаажээ. Вирус тэр дороо дотоод сүлжээгээр дамжин албаны бүх компьютерийг жагсаалаас гаргажээ. Өдгөө тус албанд дотоод шалгалт явагдаж байгаа гэнэ.
НУУЦ.мн