ЖДҮ-ийн зээл авсан УИХ-ын гишүүдэд прокурорын газраас хэрэг үүсгэлээ
Нийтэлсэн: 2018-10-30 05:14:46
.jpg)
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын мэдээллийг нийслэлийн Прокурорын газраас хянаад “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон, зээл олгосон нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй” гэж үзжээ. Улмаар тус газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Эрүүгийн хуулийн 22.1.1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шалгуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Улмаар хэрэг бүртгэлийн ажиллагаанд тус газраас байнга хяналт тавина гэж Нийслэлийн прокурорын газраас мэдэгдээд байгаа юм.
нэр ил болсон асуудал олны анхаарлыг татаж байна. Өнөөдрийн байдлаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан найман гишүүний нэр ил болоод байна. Мөн хоёр өндөр албан тушаалтны мэдээлэл ил болсон.
Тодруулбал,
УИХ-ЫН ГИШҮҮД:
1. Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум,
2. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум,
3. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая,
4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая,
5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая,
6. УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” компани 950 сая
7. УИХ-ын гишүүн А.Сүхбат нарын нэрс жагсаалтад байгаа юм.
8. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 950 сая.
БУСАД ӨНДӨР ТУШААЛТНУУД:
1. Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК,
2. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК зээл авсан нь тодорхой болоод байна.
Хамгийн сүүлд буюу өчигдөр УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь тодорхой болсон. УИХ-ын гишүүн Н.Оюундарь уг мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд “Манай хүүгийн компани. Манай хүүгийн компани П.Сэргэлэн сайдын үед зээлийн шалгуурыг хангаад, зээл авахаар тодорхойлогдсон байсан. Гэсэн ч төсөв мөнгөгүй учраас авч чадаагүй байдаг. 2016 онд шалгуурыг нь хангасан ч сүүлд Б.Батзориг сайдын үед зээлээ авсан. Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй эрхлэх төслөөр зээл авсан” гэсэн. Гэвч УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Рэд стар клуб" ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг байна. Тэрбээр 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Рэд стар клуб" ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо мэдүүлсэн байгаа юм.
НУУЦ.мн

Хэрэг шийдэгдтэл***бан тушаалаасаа түдгэлэх үү