Таканива А. Баасандорж Харүмафүжи Д.Бямбадоржоос 660 сая төгрөг нэхсэн нэхэмжлэлээсээ ТАТГАЛЗЖЭЭ
Нийтэлсэн: 2018-10-30 05:04:04
Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аваргад цохиулан эцэст нь Харүмафүжиг зодог тайлахад хүргэсэн гэдэг Таканоива А.Баасандоржийн тал Харүмафүжи Д.Бямбадоржоос 30 сая иений нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. Энэ нь монгол мөнгөөр 660.000.000 /Зургаан зуун жаран сая орчим төгрөг/ гэсэн үг. Nikkanspoprts.com-д бичсэнээр энэ нь Таканоива А.Баасандоржийн хоёр тэмцээн өнжсөний, сэтгэл санааны хохирлын, эмнэлэгийн зардлын болон замын зардлын төлбөр гэнэ. Саяхан нэхэмжлэгч тал заргаасаа буцаж нэхэмлэлээ татаж авчээ. Энэ тухай Таканоива А.Баасандорж нь "Монголд төсөөлөхийн аргагүй дайралт, доромжлолд өртөж байна" гэж тайлбарласан гэнэ.
НУУЦ.мн