У.Хүрэлсүх: Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй
.jpg)
Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар маргалджээ. "Ийгл.мн"-ий мэдээлснээр,
У.Хүрэлсүх: -С.Чинзориг сайд Ж.Ганбаатар хоёр УИХ-ын чуулганы хуралдаанд ЖДҮ-тэй холбоотой асуудлаар маргалдсанаас хамаг хэрэг үүслээ.
Ж.Ганбаатар: -Би чуулганы танхимд хүнтэй хэрэлдээгүй.
У.Хүрэлсүх: -Намын дарга чинь үг хэлж байна. Чи дуугүй сонсож сур.
Ж.Ганбаатар: -Би худал зүйл сонсохгүй.
У.Хүрэлсүх: -Чи дүүргийн намын хорооны дарга. Танай дүүргийн намын хорооны гишүүн чиний өөдөөс ингэж хэдэрлээд байвал яах вэ. Чи хүний үгийг сонсож сур.
Ж.Ганбаатар: -Би чуулганы танхимд хэрэлдээгүй гэдгээ танд хэлж байна.
У.Хүрэлсүх: -Чи анх удаа УИХ-д сонгогдсон хэр нь их пээдэлзээд байна. Намайг УИХ-ын гишүүн байгаагүй гэж бодоо юу. Би хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож, наад танхимд чинь сууж байсан юм. Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй. Гишүүдийн тойрог бүрт эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй мөнгө тавихаар бодолцож, төсвийг боловсруулсан. Одоо төсөв ийм, тийм гэдэг яриа гаргахгүйгээр энэ чигээр нь батална шүү" хэмээн нэлээн ширүүн маргалдсан байна.
НУУЦ.мн

хүрэлсүхийн зөв ш дээ нэг муу анх удаагаа сонгогдож орж ирчхээд юу гээд том том яриад байгаан