Нууц мэдээллийн уурхай

Сонгууль болохоос 5 хоногийн ӨМНӨ нэр дэвшигчийн группен-сексийн бичлэг цацагджээ /16+/

Нийтэлсэн: 2018-10-29 11:38:16

ДейлиМэйл-д мэдээлснээр энэ өдрүүдэд Бразилийн Сан-Паулу мужийн захирагчийн сонгууль болж байгаа аж. Сонгуульд одоогийн амбан захирагч Марсио Франша болон Сан-Паулу хотын дарга Жоао Дориа нар өрсөлдөж байна.  Урьдчилсан судалгаагаар нийт сонгогчдын 53 нь хотын даргыг үлдсэн хувь нь мужийн захирагчийг дэмжиж байна гэж гарчээ. Гэтэл сонгууль болохоос тав хоногийн өмнө хотын даргатай тун төстэй нэгэн эр зочид буудалд таван залуу бүсгүйтэй янаглан амраглаж буй бичлэг цацагджээ.

Энэ бичлэг мужид төдийгүй Бразили даяар шуугиан тарьсан.

Мужийн иргэдийн олонхи нь нэр дэвшигч хотын даргын ёс зүйгүй, ичгүүргүй явдлыг жигшин зэвүүцсэн бол дэмжигчид нь улстөрийн бохир явуулгын золиос боллоо хэмээн хамгаалсан.

Гэр бүлийн үнэ цэнэ, уламжлалыг нандигнан хадгалагч гэдгээ байнга харуулдаг хотын дарга нь эхнэртэй гурван ч хүүхэдтэй гэнэ. Бичлэг цацагдмагч хотын дарга цахим хуудсаараа мэдэгдэл хийж  эрс няцаан энэ бүхнийг улстөрийн өрсөлдөгч Марсио Франшагийн талын хийж буй бохир ажиллагаа хэмээн мэдэгджээ. Гэхдээ бичлэгт гарч буй эр нь хотын даргатай маш адилхан байгааг олон нийт шуугисаар байна. 

Харин хотын дарга шууд үгүйсгэсэн.

Маргааш нь 26 жил ханилсан эхнэр Биагийн хамт дахин мэдэгдэл хийсэн байна.


-Өнөөдөр би олон нийтийн цахим сүлжээгээр хэсэг бүлэг этгээдийн надад болон миний гэр бүлтэй хамааруулахыг зорьж буй балиар заваан бичлэгийн талаар ахин мэдэгдэл хийж байна. Энэ бүхэн надтай хамаатай, бичлэгт гарбуй хүн нь намайг гэдэг нь огт үндэслэлгүй худал гүтгэлэг болно. Би цагдаагийн газарт бичлэгт шинжилгээ хийхийг албан ёсоор хүссэн. Мөн энэ бичлэгийг хийсэн, тараасан этгээдийг олж тогтоохыг шаардаж байна. Манай мужийн сонгууль ийм бохир болтлоо доройтсонд харамсаж байна-
Харин өрсөлдөгч Марсио Франша нь хотын даргын мэдэгдлийн няцаажээ.
-Дориа тараад байгаа бичлэгт намайг холбоотой мэтээр мэдэгдэж байгаад ихэд харамсаж байна. Би сонгуульд хууль тогтоомжийг сахиж ёс зүйг дээдлэн оролцож мөн өрсөлдөж байгаа гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэе-
Марсио Франша нь албан ёсоор мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч аж. Өмнөх захирагч нь ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохоор албан тушаалаа өгсөний дараа үүрэг гүйцэтгэгч болсон байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших