Б.Батзориг “…надад хамаагүй” гээд байсан “Тээвэр ачлал”-аасаа ХАНДИВ авч гишүүн болжээ
.jpg)
Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд 1.0 сая төгрөгөөс дээш хандив өгсөн иргэд, 2.0 сая төгрөгөөс дээш хандив өгсөн хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг гаргадаг. Тэнд “…УИХ-ын сонгуулийн 52 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Батжаргалын Батзоригт “Тээвэр ачлал “ХХК-иас 5 832 000 /таван сая найман зуун гучин хоёр мянга/ төгрөг хандивласан” гэжээ. Бас өмнө нь Б.Батзоригийг Баянзүрх дүүргийн Засаг дарга байхад Тамгын газрынх нь дарга байсан, “Тээвэр ачлал” ХХК-ийн захирал Д.Баатарням сонгуульд нь хандив болгож 1.0 сая төгрөг өгсөн тухай Үндэсний аудитын газар жагсаалтдаа бичсэн тухай өдөр тутмын сонинд мэдээлжээ.
НУУЦ.мн
