Нууц мэдээллийн уурхай

Хүүг нь дээрэлхдэг сургуулийн ОВГОРТ шинэ хувцас авч өгсөн аавыг ...

Нийтэлсэн: 2018-10-27 07:11:55

Обри Делинзер гэдэг энэ эр Техасын хамгийн алдартай шивээсчидын нэг. Харин өдгөө цахим ертөнцөд хамгийн хүлээцтэй бас ухаалаг аав гэдгээрээ алдаршаад байна. Түүний хүү Жорданыг сургууль дээр нь Тамарион гэдэг хүү байнга дээрэлхэж дэглэдэг байжээ. 

Бусад аав нар сүр дуулиантай очиж сургуулийн овгортой хатуухан ярих байсан бол шивээсчин эр асуудлыг огт өөр байдлаар шийджээ.  Тэрээр овгор хүүтэй ганцаарчилан уулзаж чин сэтгэлээсээ ярилцсан гэнэ. Ярилцах явцад Тамарион нь ар гэртээ олон хүнд бэрхшээлтэй тэрнээс үүдсэн уур бухимдлаа бусад хүүхдүүдэд гаргадаг болохыг нь олж мэджээ.  Сургуулийн овгор хувцас муутай, гадна төрхөөсөө тун базаахгүй харагдаж байсан.  Шивээсчиний цахим хуудсандаа оруулсан бичлэгт тэрээр сургуулийн овгорыг машиндаа суулган хөгжим сонсож байгаа нь гардаг. Тэрээр хүүг нь дээрэлхдэг хүүд шинэ хувцас худалдан авч өгчээ.
Бичлэгийг ЭНД дар ...
Үүний дараа хүүгээ сургуулийн овгортой уулзуулсан гэнэ. Мөн тэр хоёрын хамт видео тоглоом тоглож байгаа зургийг цацжээ.

Болсон явдлыг ийн өгүүлжээ.
-Өчигдөр би хүүг маань дээрэлхдэг сургуулийн овгортой уулзлаа. Яагаад ингэдэгийг нь мэдэх гэсэн юм. Ярилцах явцад тэрээр муу хувцас, муухай гуталнаасаа ичиж явдагийг нь мэдсэн. Учрыг нь асуухад тэднийх орон гэргүй болж байдал нь тун хүнд байгаа гэнэ. Ингээд л учир нь олдсон. Бид хүүхдүүд маань юу туулж байгааг мэддэггүй тул ямаршуухан байгааг нь ч огт тоодоггүй. Ихэнхи хүмүүс ийм л байдаг. Би хүүд хувцас худалдан авч өгч бас өөрийгөө хүндлэх, өөртөө итгэх болон ёс зүйтэй байхын тухай сайтар ярилцлаа-
Цахим хэрэглэгчдийн ихэнхи нь аавыг зөв зүйл хийсэн хэмээн дэмжжээ. Харин тэрэр баг азэрэг туслалцаа үзүүлээд зогсоогүй байна. Шивээсчин аав Тамарион хүүгийн ар гэрт туслахаар GoFundMe  сайтад мөнгө босгох ажил эхлүүлж тав хоногийн дотор нийтдээ 24 мянган доллар цуглуулжээ.

Өмнө нь сургуулийн овгор олон “дайсантай” байсан бол одоо эсрэгээрээ олон найз нартай болсон тухай шивээсчин аав цахимдаа бичжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших