Экс дарга О.Заяамандах “АСЕМ"-аас авсан ТАВИЛГУУДАА буцаан өгч “үлгэрлэжээ”
Нийтэлсэн: 2018-10-27 03:05:52
(3).jpg)
Алдарт “АСЕМ-ийн үеэр 2016 оны 5-6 сард Хятадаас буцалтгүй тусламж хэмээн 126 вагон /чингэлэг/, онгоц /1 удаагийн/-оор зочид буудлын иж бүрдэл тавилга, цагаан хэрэгсэл, албан тасалгааны тавилга, хурлын орчуулгын тоног төхөөрөмж ирсэн. Тухайн үед ГХЯ, “АСЕМ”-ын БАА/Бэлтгэл ажлын алба/-аас ирсэн эд хөрөнгийг хүлээн авах комиссыг албан ёсоор томилоогүй байсан. Энэ ажил эхнээсээ л ямар ч зохион байгуулалтгүй замбараагүй явагдсан нь ГХЯ-ны мэргэжилтэн, ”АСЕМ”-ын БАА-ны нягтлан бодогч С.Амарсанаагийн аман шийдвэрээр гэрээт нярав Д.Амгалан нь сайн дурын ажилтнуудын хамт ирсэн эд хөрөнгийг хүлээж авсанаас харагддаг. Зарим хөрөнгийг нь ДБҮЭГ-ын нярав н.Мөнхжаргал хүлээн авч тараасан гэнэ. Тараахдаа албаны баримтаар бус жагсаалт тооцоогоо гараар хүртэл бичсэн байжээ. Гэтэл үнэтэй эд тавилга маш олон байсан. Ерөнхийлөгчийн өрөөний 30, люкс өрөөний 232, стандарт өрөөний 316, нийт 578 иж бүрдэл зочид буудлын тавилга, 13773ш цагаан хэрэглэл (дэр, дэрний уут, гарын алчуур, матрасны углаа, ор, хөнжлийн даавуу, ванны алчуур, толгойн алчуур гэх мэт), 5456ш албан тасалгааны тавилга, эд хогшил, хуралдаан зохион байгуулахад ашиглах орчуулгын зориулалттай тоног төхөөрөмж гээд гаалийн мэдүүлгээр 5,8 тэрбумын үнэлгээтэй гарчээ. Энэ бүгдийн “эзэн” –ээр гэрээт нярав Д.Амгалан тодорчээ. Тэрээр ТӨБЗГ-ын аман болон албан ёсны биш цохолттой бичгээр зочид буудлын 475 иж бүрдэл /стандарт өрөөний 241, люкс өрөөний 206, ерөнхийлөгчийн өрөөний 28/ тавилгуудыг “АСЕМ”-ын түнш зочид буудлууд болон хувь хүн, ААН-д 1.1тэрбум төгрөгөөр, 670 ш албан тасалгааны тавилга эд хогшлыг 102.2 сая төгрөгөөр мөн л байгууллага, хувь хүмүүст худалджээ. Зочид буудлын 103 ком /стандарт өрөөний 75, люкс өрөөний 26, ерөнхийлөгчийн өрөөний 2/ тавилгуудыг 233.8 сая төгрөгөөр, албаны зориулалттай нийт 4784ш тавилга, тоног төхөөрөмжийг нийт 34 төсвийн болон ТӨҮГ-уудад үнэ төлбөргүй шилжүүлсэн байна. Ийнхүү тусламжийн бүх хөрөнгө тараагдаж дуусан бараг мартагдаад байтал засаг солигдсон. 2017 онд ТӨБЗГ дээрхи эд хөрөнгийг цэгцлэхийг ДБҮЭГ –д үүрэгджээ. Тус газрын одоогийн удирдлага шуурхай эрчтэй ажиллаж АСЕМ-ын БАА-ны зуурсан бантангийн учрыг эхнээс нь олсон. Тусламжийн бараанаас аваад төлбөрөө төлөөгүй 13 компанийг шүүхэд өгснөөс “Зул- Оюу”, “Мондевлопмент”, “Баянгол зочид буудал” ХК, “Зогсолтгүй эргэлт”, “Скай резорт”, “Мон жаргалант” компаниудын төлбөрийг төлүүлэхээр шүүгчийн захирамж гарч, “Блюскай эжиа” ХХК, “Мика интерпрайз” ХХК-ийн төлбөрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан, “Нью терравокс”, “Маркет аксес плесс монгол”, ”Зорголын гүнж”, “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо” ТББ, “Наранбулаг трейд” компаниудын хэрэг шүүхийн шатандаа хянагдаж байна. АСЕМ-ийн үеэр ажиллаж байсан экс дарга нар ч авсан зүйлээ буцаан өгч байна. ДБҮЭГ-ын дарга асан О.Заяамандах 400 мянган төгрөгний хоёр кресло, 700 мянган төгрөгийн үнэ бүхий таван сандал буцаан өгч үлгэр жишээ үзүүлжээ.
(1).jpeg)
Гэсэн ч цаана нь зочид буудлын тавилга авсан 11 иргэн, 13 компаний 379 сая, албан тасалгааны тавилга авсан 16 иргэн, компаниудын 60 сая төгрөгийн авлага байсаар байна.
НУУЦ.мн

Хэрэглэж хэрэглэж бгаад хуучирхаар нь шударга хүн болж буцаан өгч бгаа нь хошин шогийн сэдэв бнаТийм сүрхий хүн юм бол тавилгаа биш үнэлсэн дүнгээр нь мөнгийг нь төлөөч.