Нууц мэдээллийн уурхай

АН : Зээл авсан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг ТҮДГЭЛЗҮҮЛ /бичлэг/

Нийтэлсэн: 2018-10-27 01:30:54

УИХ дахь АН-ын бүлгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан /ЖДҮДС/-ийн зээлийг шударга бусаар хуваарилсан асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудлаар АН-ын бүлэг байр сууриа илэрхийлж, тодорхой байдлаар мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь ЖДҮДС нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яам /ХХААХҮЯ/-ны харъяанд байх хугацаандаа зээлийг ямар ч шалгуургүйгээр, улс төрийн өндөр албан тушаалтнуудад өгсөн байна. Энэ явдал  бүр хавтгайрсан. Нотлох баримтууд үүнийг гэрчилж байгаа.  Тийм учраас  энэ төрлийн үйлдлийг таслан зогсоох шаардлага үүссэн гэж манай бүлгийн зүгээс үзэж байна” гэж  онцоллоо.

Мөн тэрээр “Зээл олголт дээр ашиг сонирхлын зөрчил маш гарсан  байна. Энэ нь сангийн үндсэн чиг шугмаас хазайж, холбогдох хуулиудаа зөрчсөн байна. Сайд нь тушаал гаргаад, зээл олгосон нь буруу. МАН-ын нэр бүхий нэлээд  УИХ-ын гишүүд энэ төрлийн зээлийг авсан байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 2018.05.14-ны өдөр А88 дугаар тушаал гаргаж, бодлогын зээл хэлбэрээр санхүүжилт олгохыг зөвшөөрсөн байж болзошгүй мэдээлэл бидэнд ирсэн.

Нэг УИХ-ын гишүүнд дундажаар 950 сая төгрөгийн зээлийг бодлогоор олгосон нөхцөл гэж харагдаж байна. Үүнтэй холбогдуулан, АН-ын бүлэг Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Бид шаардлагадаа “Жилийн гурван хувийн хүүтэй, тав хүртэлх жилийн хугацаатай, нэг ААН-д 300 сая төгрөгөөс 2 тэрбум төгрөг олгох эрх бүхий, эхний хоёр жил зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлдөг маш уян хатан зээлийг ЖДҮДС-гаас олгодог.  ААН-үүдэд очих учиртай уг зээлийг танай намын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд авсан гэдэг нь баримтаар нотлогдож байна.

ТУХАЙЛБАЛ

Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1.2 тэрбум төгрөгийн зээл,

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1.4 тэрбум төгрөгийн зээл

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,

Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК тус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас  хөнгөлөлттэй зээл авсан гэх мэдээлэл ч байна.

Улмаар УИХ дахь АН-ын бүлгээс гаргаж буй шаардлагадаа “Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсвийг хэлэлцэх боломжгүй болж байна. Иймд яаралтай арга хэмжээ авч 10 дугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийнг шаардаж байна. Дурдсан хугацаанд хариу ирүүлэхгүй бол АН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдаан болон бусад байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй болж байна” гэж дурдсан байна.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших