Нууц мэдээллийн уурхай

Масай-Маругийн байгаль хамгаалагч МАСАЙ анчны суманд оногдож ...

Нийтэлсэн: 2018-10-23 13:46:32

Африкийн Кени улсын алдарт Масай-Мару дархан цаазат газрын байгаль хамгаалагч цагаан арьст Уйльяам Хофмайер ээлжит эргүүлдээ гарч яваад модны сүүдэрт унтаж байгаа масай овгийн анчныг олж харжээ. Ойрмогхон сүрэг арслан хэвтэж байхыг замдаа харсан байгаль хамгаалагч анчныг сэрээж аюулын тухай сэрэмжлүүлэх гэтэл санаанд оромгүй зүйл болжээ. Масай анчин агшин нум сумаа шүүрэн авч эгц урдаас нь харважээ. Байгаль хамгаалагчийг нүүрээ буруулах агшинд сум хацрыг нэвтлэн амаар нь гарсан байна.

Тэр дороо ам нь цусаар дүүрэхэд эргэн машин луугаа гүйжээ. Буугаа авахдаа масай анчин  нум сумаа ахин онилж байгааг хараад дээшээ хоёронтоо бууджээ. Буун дуунаар анчин эр зугтан алга болжээ.

Байгаль хамгаалагч ч машиндаа суун араас нь хөөж тэр хавийг цаг илүү самнасан ч олсонгүй. Эцэстээ цус алдсаар байсанд эмнэлэг явахаас өөр аргагүй болжээ.

Азаар сумыг хордуулаагүй байжээ.

Тэрээр болсон явдлыг амь насанд нь халдсан хэрэг хэмээн үзэж байгаа гэнэ.  Хофмайерын багийнхан сүүлийн зургаан жилийн турш хулгайн анчидтай хатуу тэмцэж нэлээдийг нь барьж цагдаад тушаасан. Өдгөө мөрдлөг эхэлсэн агаад масай овгийн удирдагчид цагдаад туслахаа амлажээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших